Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үнэгүй wifi-д битгий ор. Зориуд мэдээлэл хуулах гэж "түр" байршуулсан байдаг

2021-1-14
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед сошиал орчинд “Миний фэйсбүүк хаягийг хакердсан байна. Болгоомжлоорой, надаас мөнгө гуйвал битгий өгөөрэй. Эсвэл  заавал утасдаж лавлаарай” гэсэн анхааруулга зар байнга явах боллоо. Хэвийн мэт санагдах болсон энэ үзэгдэл цахим орчинд ингэтлээ давалгаалж байгаа нь та бидний ойрын хэн нэгэн, найз нөхөд хохирогч болсны, цаашид ч болохын баталгаа юм.

Орчин үеийн техник, технологи дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлийг ч дагуулсаар ирсэн. Үүний нэг нь “цахим” гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэргийн талаар хэд хэдэн тодорхойлолт байдаг боловч /компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр/ хэмээн хамгийн энгийнээр тайлбарлаж болно.

Хэн нэгэн таны фэйсбүүк рүү код хуулах программ явуулж, линк рүү ороод лайк дараад дэмжээд өгөөрэй гэх бөгөөд лайк дарангуут кодыг  тусгайлан бэлдсэн программаар хуулдаг. Дараа нь фэйсбүүк хаягийн кодыг чинь өөрчилж, чатыг нь шалгаж , хэнтэй их харилцдаг вэ гэдгийг судлан мөнгө зээлээч гэх утга бүхий мессеж явуулна. Ийм аргаар дөрвөн хүн тутмын нэгээс нь заавал мөнгө салгаж чаддаг гэсэн хуулийн байгууллагын судалгаа байна. Тиймээс ийм утга бүхий мессеж явуулж, хандалт хийж буй үйлдэлд итгэж болохгүйг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна. Цахим залилангийн гэмт хэрэг олширч байгаатай холбоотойгоор инженер Ж.Золжаргалын зөвлөгөөг сэрэмжлүүлэх үүднээс хүргэе.

1. Мессенжерээр яаралтай мөнгө зээлж туслаач гэсэн хүсэлт ирвэл утсаар ярьж, баталгаажуулсны дараа л хариулж байгаарай

2. Интернэт кафе, эсвэл өөр хүний компьютер ашиглаад дуусахдаа фэйсбүүк, гүүгл аккаунтуудаас заавал log out хийж гарч байгаарай

3. Бас имэйлээсээ чухал баримт бичиг нээж харах, хэвлэх үйлдэл хийсний дараа тэр файл нь downloads дотор хадгалагдаад үлдчихдэг. Иймд download фолдер руу ороод түр хадгалсан файлыг shift+delete товчоор бүрмөсөн устгаж бай. Зүгээр delete хийвэл хогийн саванд нь хадгалагдаад үлдчихдэг юм.

4. Имэйл, фэсбүүк зэрэгт нэвтрэхдээ Save password ? гэсэн асуултыг No эсвэл Never гэж хариулж байгаарай. Яг өөрийн компьютер биш бол нууц үгээ тэнд хадгалах хэрэггүй.

5. Хэн нэгэн зориуд "үүн дээр дараарай" гэсэн линк явуулаад компьютер дээр чинь программ суулгаад таны болон байгууллагын мэдээллийн хуулбарлаж эхэлдэг. Хэрэв линк http:// гэж бичсэн бол аюултай гэсэн үг. Уул нь https:// гэсэн бол аюулгүй байдаг байсан, S гэдэг secure буюу аюулгүй гэсэн үг. Гэтэл сүүлийн үед зориуд S нэмээд оруулсан аюултай линк ч үүссэн байна. Тэгэхээр S үсэг байгаа эсэхийг шалгаад, бас URL хаяг нь зөв байгаа эсэхийг давхар шалгасны дараа дарж байгаарай.

6. Жишээ нь, танай даргын чинь имэйл хаягаас хүртэл "тэр хүн рүү төдөн төгрөг яаралтай шилжүүл" гэх мэтийн зурвас ч ирж болно. Таны даргын хувийн имэйлээс ирсэн мэт харагдуулах хуурамч арга байдаг. Энэ үед таны мэдрэмж л ажиллана даа. Утсаар залгаад баталгаажуулахад гэмгүй.

7. Үнэгүй wifi-д хамаагүй битгий орж бай. Зориуд мэдээлэл хуулах гэж "түр" байршуулсан үнэгүй wifi байдаг.

8. Гадаадад эрсдэлтэй зарим оронд, эрсдэлтэй байж болох зах мэтийн газар карт биш бэлэн мөнгөөр аль болох гүйлгээ хийж байгаарай. Монголд харьцангуй гайгүй. Гадаадад бол банкны картаа хүнд битгий өгч явуулж байгаарай. Пин кодоо зөвхөн өөрөө оруул. Учир нь картыг хуулж олшруулаад дараа нь мөнгийг гаргаж авах тохиолдол олон бий. Би өөрөө ийм тохиолдлын хохирогч болж байв.

9. "Хар сүлжээ" гэж зүйл бий. Интернэтийн нийт хэрэглээний дийлэнх нь та бидний хэрэглэдэг энэ сүлжээ биш, бидэнд хаалттай тэр "хар сүлжээ" бөгөөд тэнд төрөл бүрийн хууль бус эсвэл нууц наймаа, мэдээлэл солилцоо явж байдаг. Янз бүрийн улс орны хүмүүс, байгууллагын мэдээллийг тавьж, зарж байдаг гэнэ. Энэ бол хувь иргэн таны санаа зовохоос илүү мэргэжлийн байгууллага анхаарах ёстой асуудал юм.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    2 цаг 11 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    2 цаг 50 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    4 цаг 9 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    5 цаг 58 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    17 цаг 40 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    17 цаг 45 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК