зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын хүүхэд англи хэлээр хичээлээ сурч болохгүй юу, А.Ариунзаяа сайд аа!

2021-2-26
0
ЖИРГЭХ

Монгол улстөрчдийн хамгийн их попордог сэдвийг жагсаавал нэгт үндсэрхэг үзэл, хоёрт уул уурхай, гуравт боловсрол орох болжээ.

Ирээдүй болсон хүүхдүүддээ бид сургалтын зээл тэтгэлэг олгоно, шилдэг сурагчдаа Харвард, Йелд сургаж авчирна, англи хэлийг монгол хүүхдүүдийн хоёрдогч хэл болгоно гэхчилэн ярьдаг ч бодит байдалд үүний эсрэг зүйл хийгээд байх шиг. Боловсролын сайд хувийн дунд сургуулиудын улсаас олгодог хувьсах зөрдлыг хасах тухай сүржин мэдэгдэл хийгээд удаагүй байгаа. Түүний араас унагасан дээр нь өшиглөе гэсэн шиг нэгэн хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтсан ганцхан заалт хувийн дунд сургуулиудад хамгийн их хамаатай болох юм. Одоо мөрдөгдөж буй хуулиар боловсролын салбарт ажиллаж буй гадаад иргэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгддөг. Харин шинэчилсан найруулгад улсын сургуульд ажиллаж буй гадаад багш нар ажиллах хүчний төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх бол хувийн сургуулийн гадаад багш нар төлөхөөр заагджээ. Энэ нь өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана гэсэн Боловсролын хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Ганцхан хуулийн заалт нэг салбарт, цаашлаад ирээдүйд ямар уршиг, хохирол учруулж болох талаар хууль санаачлагчид нь анхаараагүй бололтой.

Нэгэн тоо. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2019 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад нийт 10 357 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Тэднээс ердөө 900 нь цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад ажиллаж буй гадаад багш нар. Боловсролын яам энэ тоог 1000-аас дээш гаргадаггүй бөгөөд энэ нь дотоодын ажиллах хүчээ хамгаалж буй бодлогын нэг хэлбэр юм. Даяаршиж буй энэ үед хувийн сургуулиудад шинэ чадвар туршлага судалж, хөгжих зайлшгүй хэрэгцээ бий. Тэр дагуу гадаадаас туршлагатай багш нар урьж авчирдаг. Монгол Улсад ажиллах гадаад багш албан ёсны 3, албан бусаар таван шалгуур даван нэг жилийн хугацаатай виз авдаг. Түүнийгээ жил бүр өнөөх шалгууруудаа хангаж буйгаа нотлон сунгадаг байна. Гадаадын ажиллах хүчин гэхээр уул уурхайд ажиллан хамгийн өндөр цалинг нь авагсад гэх, эсвэл хууль бусаар орж ирж ажлын байр булаалаа гэгддэг барилгын хятад ажилчид, авто засварын вьетнамууд гэж хавтгайруулан ойлгож, тэднийг явахад зөвхөн буруу муу зүйлс л үлддэг гэж төсөөлөх нь эндүүрэл.

Нэгэн жишээ. Боловсролын салбарт ашгийн гэхээс илүү нийгмийн хариуцлага өндөртэй нь хувийн дунд сургууль хичээллүүлж яваа гэхэд ч хилсдэхгүй. Унаган англи хэлтэй, гаднын бусад улсад ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн багш нараар хичээл заалгах нь өнөөх дэлхийд данстай монгол хүүхдийг хүмүүжүүлэхэд хамгийн чухал. Сургалтын чанар өндөр, төгсөгчид нь гадаадын нэр хүндтэй их сургуульд элсэн ордог, өнөөх TOEFL, IELTS-ийн хамгийн өндөр оноог авсан сурагчидтай сургуулиуд бүгд гадаад багштай байдаг нь удирдлагуудынх нь алсын хараа, боловсролын үнэ цэнийг мэддэг, Монгол Улсын иргэдийг гаднын улс оронд үнэлэгдэхүйц хүн болгох гэсэн бодлогын илрэл болохоос биш ашиг олох гэсэн арга огтоос биш юм. Хувийн сургулиуд бас хоёр янз байгаа.

Монгол хэл, уран зохиолын хичээлээс бусдыг нь англи хэл дээр явуулдаг сургуулиуд ч байгаа. Ийм сургуулийн багш нарын олонхи нь гадаад багш нар. Зөвхөн англи хэл гэлтгүй ерөнхий эрдмийн бусад хичээлүүд, шинжлэх ухааны хичээлүүдийг монгол хүүхдүүдэд англи хэлээр заадаг. Зөвхөн англи хэлээ л гадаад багшаар заалгадаг сургуулиуд ч байгаа.  Ийм бүрэн дунд сургуульд дунджаар 5-6 гадаад багш ажиллаж буй. Зөвхөн англи хэлний тал дээр жишээ авахад Bонголдоо англи хэл сурч, англи хэлний багшийн мэргэжил эзэмшсэн ч хилийн дээс алхаж үзээгүй англи хэлний багш нар бас бий. Хоржоонтой нь өөрөө бодит амьдралд ашиглаж байгаагүй хэлээ хүүхдүүдэд минь хоёрдогч хэл болтол нь заах уу гэдэг нь асуудал. Шавийн эрдэм багшаас гэдэг. Англи хэлний багш хэр бэлтгэгдэж байна вэ, гадаад багштай өрсөлдөхүйц багшийг бид дотоодын их дээд сургуульдаа бэлдэж чадаж байна уу гэхчилэн ярьвал асуудал бас өөр тийш хөвөрнө.

Гадаад багш нар зөвхөн англи хэл бус байгалийн шинжлэх ухааны хичээлүүд болох хими, физик, биологи зэрэг хичээлийг англи хэл дээр зааж, нэр томьёо, нэршлүүдийг англиар тогтоолгож гэдэг чухал. Нэмээд дэлхийн түүх, газарзүй, хими, физик, математик гэхчилэн Кембрижийн боловсролд багтдаг хичээлүүдээ ч мөн англи хэл дээр заах чадвар нь гадаад багш нараар хичээл заалгах хамгийн чухал шалтгаан юм.

Гадаад багш нараас зөвхөн хүүхдүүд суралцаад зогсохгүй хамт ажиллаж буй багш нар туршлага солилцох боломж олддог. Мэдээж монгол багш нараас суралцах зүйл ч гадаад багш нарт бий. Хичээлээ зааж буй арга барил, хэрэглэгдэхүүн бэлдэхээс эхлээд өдөр тутмын харилцааныхаа явцад монгол багш нарын англи хэлний чадвар ч нэмэгдэж байдаг гээд тоочвол гадаад багштай байхын давуу тал олон. Жуулчлалын визээр ирээд хэлний курст хичээл зааж буй гадаад багш нараар жинхэнэ гадаад багшийн үр өгөөжийг, тэднээс үлдэх боломжийг дүгнэж хэрхэвч болохгүй. Учир нь, Ерөнхий боловсролын сургуульд хичээл заах гадаад багш нарыг тухайн сургууль нь маш олон шалгуураар сонгоод, Монголд ирэхэд нь Төрийн байгууллагын маш олон шалгуураар нэмээд оруулдаг.

Нэгэн жишээ. Гадаадын иргэдийг ажлын байраар хангаж буй аж ахуй нэг, байгууллага, иргэд Монгол Улсын хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний хураамжийг сар бүр төлөх заалттай. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал гадаад багш ажиллуулж буй бүрэн дунд сургуулиуд сар бүр 840 мянган төгрөгийг багш нарынхаа тоонд үржүүлж төлөх болно. Уг хураамж сургуулийн зардал болон төлбөр дээр нэмж тооцогдон, эцэст нь эцэг эхийн халааснаас л гарч таарна. Төлбөртэй хувийн сургуульд мөнгөө багтааж ядсандаа хүүхдүүдээ сургадаг юм биш шүү дээ. Аль болох дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхаж чадах монгол хүүхдүүдтэй болохын төлөө л тэнд сургаж байдаг.

Үнэндээ ажиллах хүчний буюу багш нарын энэ нэмэгдэл нь дундаж давхаргынханд л хүндээр тусна. Түүнээс биш жилийн 30-40 сая төгрөг төлөөд сургадаг хүмүүст 3-5 сая төгрөгийн нэмэгдэл нэг их дарамт болохгүй байх. Жинхэнэ дарамт дундаж давхаргын 5-15 сая төгрөг төлж сургадаг эцэг эхчүүдэд л ирнэ. Харин дундаж давхрагынхны хүүхдүүд сурдаг хувийн сургуулиуд, тэнд хүүхэд нь сурдаг эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт үүснэ.

Сургуулиуд юу юугүй хаалгаа барихгүй ч гэлээ төлбөрөө төлж чадахгүй эцэг эхчүүд хүүхдүүдээ ЕБС руу шилжүүлэхээс аргагүй байдалд орно. Өнгөрсөн оны байдлаар хувийн 160 гаруй сургуульд 50 мянга орчим сурагч суралцаж байна гэсэн тоо гарчээ. Угаас хүрэлцээ муу, нэг ангид хичээллэж буй хүүхдийн тоо стандартаасаа хэд дахин давсан, багшийн ачаалал өндөр байхад төлбөрөө дийлэхгүй болсон мянга мянган хүүхдүүд нэмэгдвэл улсын сургуулиудын ачаалал ахин дахин нэмэгдэнэ. Улсын ачаанаас үүрэлцэж, эцэг эхийн эрэлтэд нийцсэн хувийн сургуулиудыг тал талаас нь дайрсны үр дүнд улсынхаа боловсролын салбарыг тэр чигт нь хөмөрч орхих нь.

Хувьсах зардал нь ч бай, гадаад багшийн хураамж нь ч бай ардын хүүхдийн ирээдүйг хулгайлж буйгаас ялгаа юун Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа сайд аа. Салбар салбараа сайжруулья гэсэн хүсэл байж болох ч олон толгойт оргох газаргүй гэгч болж өөрийн салбарыг өөд нь татах гээд өрөөлийн ирээдүйг хулгайлж боломгүй байна. Дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүүхдүүдтэй болохын тулд харин ч сайн багш нарыг гаднаас урьж авчирч байгаа хувийн сургуулиудыг дэмжих хэрэгтэй. Ямаанд өгөөд байдаг урамшууллыг боловсролын салбараас харамлах хэрэггүй.

Л.Амарсанаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (202.9.46.226)
    Huviin surguuld negch tugrug bitgii ug uursduu tulburuuruu bolgono biz heden bayachuudaa saagaad amidar
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    Гадаадаас авчирч багшлуулж байгаа хар, халтарууд нь яг багш мэргэжлийн хүмүүс маш ховор. Тэд нар англиар халтар хултар, этгээд дуудлагаар ярьдаг, бакалаврын боловсрол ч үгүй хүмүүс ш дээ! Монголд ирээд хичээн нь ёс зүй, хар тамхины асуудалд орооцолдсон бэ?! Их олон удаа шүү. Маш сайн шүүлтүүрээр ажиллуулах хэрэгтэй, Энх-Амгалан, Ариунзаяа нар аа! Та хоёрыг дэмжиж бна!!!!
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.23.64)
    Хувийн сургуулийн эзэд их даврах юмаа.Төлбөрөө үргэлж л нэмж байдаг биз дээ.Мөнгөтэй хүмүүс нь хүүхдээ тэнд сургана уу гаргана уу хэнд хамаатай юм бэ.
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.9.46.58)
    Унаган англи хэлтэй Монгол. Гоё сонсогдож байна уу. Энэ хүн үндэсний ёс заншил, малчин нүүдлийн соёл ахуйг яаж орчуулах бол. Эх орныхоо сайн сайхныг мэдэхгүй хүн юугаараа бахархах юм бэ. Монгол хэлээ мэдэхгүй хүн яаж зөв орчуулж чадах юм бэ. Эхлээд эх хэлээ маш сайн сур. Монголын сайхан уран зохиолуудыг уншиж үгийнхээ баялагыг нэм. Тэгээд англи хэлээ судал л гэж хэлмээр байна.
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Dashdavaa (203.91.115.55)
    Манай "баруун" -д төгсөгчидяагаад хувийн сургуульд өндөр цалинтай багшийнажил хийхгүй байна вэ? Сургуулиуд нь үндэсний багш нарын дунд сонгон шалгаруулалт зарлахгүй байна уу?
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
    • U gj ajilahaw de iim hogiin gazar.Careere hoogol ywj bg
      Lol
      2021 оны 02 сарын 27
  • Зочин (192.82.69.146)
    Энэ яаманд чинь Халиунаа (Багабандиин бэр) энэ сайд авгай хоер дампууруулаж байгаа юм биш уу .
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.69.241)
    Энхамгаоан Ариунщаяа нар зувийн сургуулийг дэмжээ Хувийн сургуулийн тогсогч англи хэлийг хэлний дээд сургууль тогссон хуухдээс илуу эзэмшиж байна Энэ нооцийг улс ашиглах естой биш уу Заах арга зэрэг нэмэлт хотолбороор тургэвчилж сураад бэлэн англи хэлний сайн багш бэлтгэгдэж байна Англи хэлийг хоердахь хэл болгоно гэж байгаа энэ уед хэрэгтэй биш уу 12 ангиа тогсоод шууд ажилд орж болох нохцлийг нь бурдуулмээр
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
    • Wtf
      Ulsiin surguuli ni yhin bolowsrol chini tegsh hurteemjtei bh ystoi nigg be
      2021 оны 02 сарын 27
  • Зочин (192.82.69.241)
    Дан бэлэн юман дээр осож хумуужсэн Ариунзаяа хориос гучин наасны монголын залуучуудын ядуурал ажил эрхлэлтийн асуудлыг гунзгий ойлгоож шийдвэрлэж чадах уу За яахав гадаадад сурсан овоо боловсролтой юм гэсэн чинь багшийн ажлыг зоосны нухээр хардаг дунд ангийн асуудлыг ч ойлгодоггуй нохор гэдгээ харуулж ьайна Хувийн сургуульд дан баячуудын хуухэд сурдаг юм бишээ Зоер ажил хийж гурийж хоер ч хуухдээ хувийн сургуульд сургадаг ганц бие эиэгтэйг мэдэх юм
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.69.241)
    Ариунзаяа хуулийн тослоо оорчлоо Боловсролын салбарт ажиллах башгийг барилгын салбарын хятад ажилчидтай адилтгаж байгаа чинь дэндуу боловсролгуйнх шуу
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.95.194)
    End bichij bgaa humuusiig gaihah yum. Huviin surguuli hohi n l gene. Tanai huuhed angli hel surya gevel huviin surgaltiin tuv yavna shdee mangar aa? Tend ajillah gadaad bagsh undur urtugtei bol tanai huuhdiin tuluh tulbur ch usnu l gesen ug. Busdiin baishin shataj bval miniih shataj hamaaguie gedeg setgelgee uruvdmoor. Ter bauachud chin totohgui tulchihno. Taa nart l hetsuu bolno gedgee olgodoggui.. Tavilan yumda
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Бааскаа (66.181.191.90)
    10 саяаас дээш төлбөр авч бж шунаад захиалгатай бичүүлээд бх юм аа төлбөрөө нэмээч наад сургуульд чин төрөөс төрсөн тэрбумтнуудын хүүхдүүд сурдаг хотойхгүй шүү дээ
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.31.34)
    УЛСЫН СУРГУУЛЬ МУУ ХУВИЙН СУРГУУЛЬ Ч МУУ. МУ-Д БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ. СОЦИАЛИЗМЫН ҮЕЭС ХОЙШ БОЛОВСРОЛ "АМРАЛТАНД". СОЦИАЛИЗМЫН ҮЕД УЛС БУСАД ОРНЫ ТУСЛАМЖТАЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭ БЭЛДЭЖ ЧАДАН. САЙН МЭРГЭЖИЛТНҮҮЙ БАЙСАН. ОДОО ТЭР ЗАРДЛЫГ УЛС БИШ ХУВ ХҮН ӨӨРӨӨ ГАРГАЖ БАЙНА. ЛУЙВАРЧДЫН ХҮҮХДҮҮДЭД БАЙГАА БОЛОВЧ ЧАДВАР ХҮСЭЛ АЛГА. ХАРВАРД ЭНЭ ТЭР ГЭЖ ИХ ТОМ ЯРИХ ЯАХАВ ТӨГССӨН ХҮН ҮНЭНДЭЭ БАРАГ БАЙХГҮЙ. ТИЙМ СУРГУУЛИУДАД ЗҮГЭЭР МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙГ АВААД БАЙДАГГҮЙ. НЭР ТӨР,УГСАА ГАРВАЛ ЗЭРГИЙГ ХАРДАГ. ОФФШОРЧНЫ ХҮҮХДИЙГ АВААД БАЙВАЛ НЭР ТӨРД НЬ ХЭЦҮҮ БИЗДЭЭ.
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.242.243.37)
    Хувийн сургууль ашгийн төлөө баыгууллага болсон нь үнэн. Тийид хувьсах зардал авах ёсгүй, гадаад ажилтандаа бусдын адил ажлын байрны хураамж авах нь ч зөв. Ардын хүүхдүүд улсын сургуульд л сурдаг. Андуурах хэрэггүй дээ Амарсанаатан гуай.
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • dabaa (64.119.23.216)
    Hэг бол хувийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд хувь хүмүүсийн барьсан байшин барилгыг улс худалдаж аваад тэгээд бүгд улсын сургуульдаа сурцгаая, дайрах хувийн өмч байхгүй болно, төрийн том албан тушаалтнууд иргэдээ ингэж хувийн улсын гэж ялгаварлах үзэл санааг гаргаж эвдрэлцүүлж байгаа нь тун зохисгүй, Тоног төхөөрөмж, өндөр чадвартай багш эмч гээд их л зардал гардаг байх, Харин хаа очиж эрүүл мэндийн сайд нар их зөв алхам хийлээ, улсын хувийн ЭМНЭЛЭГ адилхан үзүүлсэн үйлчилгээгээрээ даатгалаас санхүүжих боллоо, боловсролын сайд дарга нар энэ жишиг рүү явмаарсан,
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.78.19)
    Дэлхийн хүн болох гээд язгуураа мартагнах нь түгээмэлжиж. Эх хэлээрээ ярих нь нэг тийм хэл ярианы бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүн шиг, нүүдэлчин ахуйдаа орохоор гадны соёлоос дутахгүй шоконд ороод байгаа нь ажиглагдана. За тэгээд уугуул, суугуулын зааг ангал ахисаар бэлчээрийн лиценз роялти үгүй ухдагийнхийг дууриагаад унахаар авцалдаа муутай, улс эх орноороо будилж төөрсөөр л бна, одоогоор. Гэвч шуналаа тэвчиж, хаяагаа манаж, тэлж, үзэж харж, үнэрлэж, тамшаалж явтал учир хужир олдох байгаа. Учир нь бидний ухаан хурц, сэтгэл жигд, мөрөөдөл агуу талдаа:)
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.70.152)
    Анли хэл гэж моншуурч байхаар эхлээд төрөлх хэлийг нь сурга. Эцэг эх нь өөрсдөө англи хэл олигтой мэдэхгүй байж хүүхдээ англи хэлтэы сургуульд өгөөд учир дутагдалтай ш дээ. Тэгээд ч гадаадаас сайн багш ирдэг гэсэн баталгаа байна уу. Голдуу л сайн дурын уран сайханчид байхаа даа.
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.21.50)
    Хувийн сургууль бол хувийн компани шүү дээ
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Ардын хүүхдүүдийг алагчилсан юм алга. Хувийн сургуулийг чөлөөлөх нь буруу ашиг олох гэж нээсэн юм чинь төлбөр хураамжаа төлнө биз. Улсын сургуульд харин ардын хүүхдүүд сурдаг юм
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.24.58)
    Монгол багшийн англи хэл миа ш дээ... жинхэнэ ангийн ялгаа гарна даа... улсын сургууль гэж дампуу, шинэчилэл яриад ч хэрэггүй, үндсэн цогц бодлого бхгүй, энэ сайд ч хийж чадахгүй, боловсрол бол хүмүүжил , системтэй мэдлэг юм аа
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.183.99)
    ter gadaad bagshiin tsalingaar neg mongol bagshiig beldeed avahgui yu daa.
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.240.147)
    ardyn huuhed ehleed ardyn helee sain surmaar baina. mongol ch ugui, angli ch ugui yumnuud garch baaigaa shuu dee undor tolbortoi surguuliudaas chin
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (202.131.240.147)
    Saiduudiin zuv!!! Ariunzaya said a, mash zuv shiidver shuu
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.190.23)
    Энэ засагт хэдэн хорчин хүүхэн байна. Монголын төр засаг дампуурсаны шинж
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    19 цаг 33 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    19 цаг 38 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    20 цаг 3 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 15 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    2025-08-01
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    2025-08-01
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    2025-08-01
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    2025-08-01
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    2025-08-01
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    2025-08-01
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2025-08-01
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    2025-08-01
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    2025-08-01
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    2025-08-01
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК