зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын нам Ерөнхийлөгчтэй болох эсэх нь С.Амарсайханаас хамаарна

2021-4-23
0
ЖИРГЭХ

УИХ өчигдөр түүхэн шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн Цэцийн өнгөрсөн долоо хоногийн дунд суудлын хуралдаанаас гаргасан хоёрдугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн юм. УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 50-аас дээш настай Монгол Улсын иргэн зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн заалтыг оруулахаар болж байгаа юм.

Энэ өөрчлөлтийг хийснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрх нь хуулиар хаалттай болж байгаа юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болоод УИХ-ын эл шийдвэр гарснаар АН-аас дахин нэр дэвших магадлалтай байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй болж байна. Магадгүй МАН-ын нэр дэвшигчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох байсан тэрбээр нэр дэвших эрхгүй болсон нь ердөө хэдхэн хоногийн дараа эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн өрсөлдөөнийг бүдгэрүүлж болох талтай.

Тодруулбал, долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зам МАН-ын хувьд улс төрийн талаасаа дардан болж байна. Гэхдээ МАН-аас нэр дэвшигч ганцаараа “өрсөлдөхгүй” л юм бол айх айдас нь бүүр их болоод байна. Учир нь, УИХ-ын шийдвэр болоод Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт нь нийгэмд хэт нэг талыг барьсан, хүчээр шийдсэн харагдаж байгааг үгүйсгэж болохгүй. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй болж байгаа ч АН өрсөлдөөнд оролцоно. Хугацаа хэдий бага байгаа ч 30 жилийн түүхтэй намд нэр дэвшигч олдож л таарна. Хэт хүч түрсэн мэт улс төрийн шийдвэр нь эргээд МАН-ын нэр дэвшигчид халтай байж мэднэ. АН-аас нэр дэвшигч нь хэн бугай байлаа ч “Ялагдаж яваа герман хүүд морь хандивладаг” зарчмаараа санал өгөх сонгогчид олон байж мэднэ. Парламентад суудалтай бас нэгэн нам болох МАХН хэдийгээр МАН-ыг дэмжиж сонгуульд оролцох магадлалтай хэмээж байгаа ч эцсийн шийдвэрээ гаргаагүй. Ерөнхийлөгчийн суудлыг сэрүүндээ мөрөөдөж, шөнөдөө зүүдлэж хонож байгаа горьдогч тус намд байж л байгаа. Бас л чамлаж болохооргүй өрсөлдөгч гэдгийг нь өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харуулсан.

Дараагийн нэр дэвшүүлэх эрхтэй нам нь ХҮН. УИХ-ын хийгээд орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад ХҮН-ыг дэмжих иргэдийн дэмжлэг илт сэргэж байгаа. Нэр дэвшигчийн нэр хүнд муугүй бол ХҮН бас л чамлах өрсөлдөгч биш байж мэднэ.

Гэхдээ энэ бүхнээс илүү МАН-ын ирэх сонгуулийн “өрсөлдөгч” нь нам дотроосоо байна. Бусад намын өрсөлдөгчөөс илүү өөрийг нь доош татах хүчин зүйл нь МАН дотроо байна. Бүр тодруулбал, цар тахлын үед ажиллаж байгаа Улсын онцгой комисс, түүний дарга Шадар сайд С.Амарсайханаас 100 жилийн ой нь тохиож байгаа Ардын нам Ерөнхийлөгчтэй болох эсэх нь хамаарах болоод байна.

Учир нь, УОК-ын цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь тахлыг хумих бус иргэдийн бухимдлыг төрүүлдэг болоод удлаа.

Шадар сайд болоод түүний гэр бүлийнхэнд үйлчилдэг дабль стандарт нь эргээд УОК-ийн гаргаж байгаа шийдвэрийн үнэ хүндийг шалаар нэг унагаж байна. Уг нь улаан бүс рүү “Түүний Ихо” нэвтрээд гарсан өдөр л тэр огцорч байх ёстой байсан юм. Улсын мөнгөөр хүүгийнхээ төлбөрийг хийсэн баримт нь ил болсон тэр өдөр улс төрийн карьерт нь цэг хатгах ёстой байсан юм. Уушги орлуулах аппаратанд орж амжилгүй үүрд одсон 69 халуун амь бүрийн төлөө 3.2 тэрбумын оргилуураар нь  хариуцлага нэхэх ёстой байсан юм.

Ардын нам С.Амарсайхандаа хариуцлага тооцохгүй бол ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар дүн тавих нь тодорхой болоод байна.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Шаа (202.9.40.106)
    Үхсэн нохойн оцгор
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (202.179.26.91)
    boon virus Amarsaichan !!! chamaas bolj bid zovdog
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (202.55.188.46)
    Одоо холио солио хийдэг цаг бишээ. Харин ажилд хэрэг болох шүүмжлэл бол байх ёстой зүйл. Шүүмжлэлийг анхаарч авахыг нь авах ёстой...
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
    • Яг үнэн
      ӨВ
      2021 оны 04 сарын 24
  • Zochin (66.181.185.241)
    Ingej hudlaa uls turjih hereggui baihaa. Bug deeree l hariutslagai baih n chuhal yum shig sanagdaj bna. Harin ch ene hetsuu uyed ontsgoi komiss sain ajilaj bgaa gej bodoj bna. Tsar tahaltai temtsej baigaa buh humuust amjilt husye
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.122.21)
    Erunhiilugchiin songuulid Shadar saidiin ner ymar hamaa bnaa, shal hundlun yum yriad ajliin hiilgeechee naad huneeree
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.122.21)
    Hotiin darga baihdaa ch, Shadar said bolood ch uchnuun yum hiij baigaa hun. Neg l zohion baiguulattai ene huniig harluulad baina daa. Yumaa hiij chadaj baival erh medlee ashiglaldaa, hamgiin gol n Amarsaihan said shig ingeed zurgeh darga ch hovor l doo. Irgen hunii huvid Shdar saidaa ajliin hiilgemeer bna
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.90.13)
    МАН энэ нэг гөлиысөн юмнаасаа болж баларлаа даа.Бас одоогийн ёрөнхиы сайд нэг л бишэнн
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.90.13)
    Хотод байхдаха 40 мян долларын 120 мянган доллараар 75 ширхэгийг шахсан том луйвар хийсэндээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.69.148)
    AVGAID N HUULI UILCHILDEGGUI HEDEN TERBUMIIN HURUNGUTEI BAIJ HUUHDIINHEE ZARDALIIG ULSAAR TULUULDEG UVAIGUI HULGAICH
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.19.3)
    Энэ шадар сайдаас Увсын хүний шунал салахгүй юмаа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.21.28)
    мартчихсан юм байхдаа элбэгээ энхболдын багынхан улсыг самараад эрдэнэтээс авхуулаад эрчим хүч гээд бүгдийг хувьчлал нэрээр хулгайлж байсаныг одоо ухарвал дахиж даагаа нэхэж чадахгүй
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.188.42)
    Монголын заяа түшиж мангаруудаас салах цаг удахгүй
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Х (122.201.31.150)
    Ёстой үнэн бичжээ. АН-аас нэр дэвших хүн гарах магадлал их шүү. Байдал бол яг ийм байгаа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (103.10.23.131)
    Хүүк нь өөрөө бууж өгсөөн самараа хичнээн хичээгээд гүрийгээд хэрэггүй шуналаал барьж дарж сур
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.141.238)
    ХӨСҮТ-ийн сувилагч шинжилгээ солих худалдах зэрэг зохисгүй үйлдлийг гаргаж тавих нь яалтачгүй эх орон,ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ю,бас эх орон,ард түмнийхээ төлөа ажиллаж байгаа зуу зуун хүмүүсийн ажлыг доривтой үнэлэхийн төлөө хийсэн шудрага зарчим гэж бодож бна.Харин үүний төлөө өс хонзон санаж байгаа нь ард иргэдийг үхэлд хүргэх цар тахлыг тараах нь зөв байсын байна л даа .Ёстой ойлгох юм алга.Зөвд буруу зөөлөнд хатуу л гэж энэ байх.Амарсайхан уул нь сайн ажилласан шүү
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • яг үнэн шүү (66.181.191.29)
    яахаараа ганц хүнээс хамаараад МАН аас ерөнхийлөгчөөр дэвшсэн хүн ялагдах естой гэж. Засгийг газар гэж байгаа биздээ. УОК-оос эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Засгийн газар л эцсийн шийвэрийг гаргадг. Тодруулоод хэлбэл ерөнхий сайд Оюун-Эрдэнийн тэргүүлсэн засгаас л хамаг хэрэг шийдэгдэнэ ээ.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.94.104)
    Жанхуутай ураг барилдсан энэ нөхрийг огцруулж чадахгүй.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (192.82.87.143)
    МАН-д хүрэлсүхээс өөр хүн байдгүй юм Хүрэлсүхийг гаргавал тэмцэл болох гээд байгаа юм шиг аймаар байна
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Ооркийн сэтгэлгээ нэг иймэрхүү
      Зүгээрч нэг тэмцэл биш бүр их хурал,үндсэн хуулийн хямрал болохдог оо
      2021 оны 04 сарын 23
  • Болд (103.57.92.240)
    За арай ийм бишээ гэхдээ л УОКомисс муу ажиллаж бгаа хариуцлага тооцож болох юм учир нь маш их буруу шийдвэр гаргаж бгаа шуу ер нь МАХНамтай нэгдээд хэдэн хунд сайдын суудал огох сураг гарч бсан туугээрэй нэг мосон хийнэ биз дээ ард тумэн нэг намд огох нь энэ жилийн хувьд зов дараа нь 2024 онд хариуцлага тооцоход амар шуу дээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.180.179)
    МАН ч өдөр өнгөрөх тусам тар нь танигдаж улам л ард түмнээс холдож байна даа.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • гашуун үнэн
      Одоо яригдаад байгаа 2 эрхмээс өөр 50 нас хүрсэн зохих боловсралтой, монголдоо 5 жил тогтвортой суусууш шүүхээр ял эдлээгүй хүн монгол эрхээ биш бий биздээ. Үхээдч юм өвчинд баригдаад дууссан гэх юм дуулдахгүй л байна.
      2021 оны 04 сарын 23
  • ХУРАНДАА СҮХ (59.153.115.178)
    БУРУУ ГАРААР ХӨРӨНГӨ БОСГОСОН АМАРСАЙХАНААР ТУГ ТАХИХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • иргэнТүшээхүү (66.181.178.101)
    Дэлхий даяар газар аваад байгаа аюулын эсрэг чадах бүхнээ хийж байгаа Засгийн газраа муулахын оронд өөрөө хичээгээд заавар зөвлөмж амгалан тайван суугаад цахилгаан дулааныг 7 сар хүртэл хөнгөлсөн бараг тэглэсэн,хүүхэд бүрт 100000 төг өгч байгаа,хотын утааг 50 % бууруулсан,нүүрсний үнийг 50-70 % хямдруулсан,өрх бүрт 300000 төг өгсөн ,банкны зээлийн хүүний зөрүүг төр хариуцаж байгаа гээд олон олон арга хэмжээг авч байгаа,... цааш нь бичих үү яахав Засагтаа гомдоод байвал өөртөө гомд ,ирээдүйгээ сайхнаар бод.сайн бод буян заяа тань дэлгэрнэ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Zugeer l ter munguuruu hamgiin sain vaktsin ert zahitsan bol udiid 3han say hun ingeed l guilgachin tsarailaal huluu horiulaad yavahgui baisan. Neg l saihan yum hum hungulsun poop uls tur. Udiid vaktsinee tariulchaad saihan ediin zasgaa oorsdoo avaad ya chih bsan. Guiramchingiin yum bitgii yari.
      2021 оны 04 сарын 23
  • Зочин (122.201.31.174)
    Дүнгээ тавьчаад тар гээд байгаан бишүү
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.19)
    Баттулга ч биш, Хүрэлсүх ч биш. Сонголттой сонгууль хиймээр байна. Нэр цэвэр шинэ хүнийг л сонгоно. Эсвэл автоматаар шууд ХҮН-ын хүнд өгнө. Гүйцээ.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • зочин
      энэ 2 хүнээс өөр хүнгүй юм шиг байх юм.
      2021 оны 04 сарын 23
  • зочин (66.181.161.53)
    Зөв шүү алдаа гаргасан бол ард түмнээсээ уучлалт гуйгаад огцрох ёстой гэтэл энэ хүн уурлаад л загнаад албан тушаалдаа байгаад л байх юм
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • ард (192.82.71.208)
    ИНФЛЯЦИ МАШ ИХ БАЙНА. ХЭДХЭН ЗҮЙЛ АВАХАД 100МЯНГАН ТӨГ ХҮРЭХГҮЙ БОЛЖЭЭ. ЗАСГИЙН ӨГСӨН 300МЯНГА 2 УДАА ДЭЛГҮҮР ОРООД БАЙХГҮЙ БОЛЧИХЛОО. ДЭЭР ҮЕД БОЛ НЭЛЭЭД ЮМ АВАХ МӨНГӨ ШҮҮДЭЭ. АРД ИРГЭД ХУРИМТЛАЛТАЙ БАЙСАН БОЛ ОДОО ТҮҮНИЙГЭЭ ИДЭХГҮЙ ЮУ. ДААНЧ ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИД НЬ ЗУСЛААД ОДОО БАС ЗУСЛААД ЦУСЛААД БАЙНА. АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ӨДРӨӨС ӨДӨРТ ДОРДСООР АРДЧИЛАЛЫН 30ЖИЛИЙН ХУГАЦААНД НУРУУГАА НЭГ ТЭНИЙЛГЭСЭНГҮЙ. БААСААРАА АРДЧИЛАЛ БАЙХАВ ДЭЭ. БИДНИЙ ҮЕ МАШ ХҮНД ТҮҮХИЙН ҮЕИЙГ ӨНГӨРҮҮҮЛЛЭЭ. АМЬДРАЛ ТАВАН САЛААГААР УРСАХ ЭЛС МЭТ ДУУСЧ БАЙНА
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.121.1)
    MAN odoogiin zasgaa ogtsruulaad, Khurelsuhee uls turuus zailuulj chadval harin erunhiilugchiin songuulid yslalt bsiguulj magadgui
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • харамсалтай (122.201.21.165)
    МАН ын засгийн төрийн сайд Нямдорж нь торгуул, татвараа хэдэн жил төлөөгүй явж байдаг. ИЙМ хүмүүс төр барих ёсгүй. ИЙМ хүмүүсийг нэгтгэсэн намын дарга ерөнхийлөгч байх ёсгүй. АРДУУД сонгуулд нэг дуугаар МАН ын эсрэг өгч эсэргүүцлээ илэрхийлэх нь зөв
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.142.165)
    Хүмүүс үхэж үрэгдэж хоногт мянга мянгаараа өвдөж зовж байхад юун сонгууль вэ. Тэгээд ч энэ бүхний гол буруутан МАН нын дарга Хүрэлсүх шүү дээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (139.5.216.227)
    gants samarsaihan bish, olon hundee hariutslaga tootsoh heregtei baigaa shuu.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Enh (202.126.90.12)
    Egzgiig ni olood A-gaa ogcruulj onoo avhiig bodoj bga blltoi.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (103.10.23.131)
    Хүрэлсүг ерөнхийлөгч болж чадахгүйдээ өөрөө бууж өгсөн
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.217.42)
    Zailuulah heregtei. Mongol Uls edni ger byld yilchleh estoi ym u
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.93.125)
    харин ч сайн ажиллаж байгаа шүү өөрөөсөө хамаарах бүхнийг хийж байгаа гэж үзэж байна хэн ч байсан адилхан өвчинг яалтай билээ дээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • иргэн (64.119.18.96)
    Энэ новшийг хурдан зайлуулаач ээ,
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • ойлгогч (192.82.87.194)
    Хүүхдийн төлбөрөөсөө үнэмшилтэйхэн холдож чадвал өөрийн намын олигархуудын дотуур хутгаанаас мултарна даа.Зөв,бурууг зоригтойхон илчлээд цааш нь давшихыг хүсье.Өмчийн тухай том дуугарсанд олзуурхаж,О/Э сайд засагтаа багтаасан итгэлийг бүү хөсөрдүүл гэж захихсан.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.187.223)
    Hamaarahgui bhoo. Tserguudee garan tulaand oruulchaad hayaad yavsan n ene amarsaihan bish. Amarsaihan n samarsan bj bolno, hayaad yavsan n oor hun. Guyandaa buu zuugeed yavaad bsan daa kkk
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
    5 цаг 9 мин
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
    5 цаг 57 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
    6 цаг 6 мин
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
    6 цаг 19 мин
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
    6 цаг 51 мин
  • Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
    7 цаг 39 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "дурсгалын марк"-ийн нээлт боллоо
    7 цаг 48 мин
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
    7 цаг 50 мин
  • Статистик: Хэрэглээний барааны үнэ 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    9 цаг 49 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгджээ
    9 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 57 мин
  • Израилчууд "Аль Жазира" телевизийн таван сэтгүүлчийн амийг зориудаар хөнөөжээ
    11 цаг 13 мин
  • Улсын онцгой комиссын III хуралдаан хуралдаж байна
    11 цаг 16 мин
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
    11 цаг 59 мин
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
    12 цаг 7 мин
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
    12 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын маркын нээлт болно
    12 цаг 13 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    12 цаг 15 мин
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Уржигдар 10 цаг 22 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Б.Тавинбэх: Дотроосоо сенсацтай мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК