Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайхан мэдээ: Файзер, Бионтех компанийн үйлдвэрлэсэн вакцин хүүхдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ

2021-4-27
0
ЖИРГЭХ

Монгол Улс “Ковидгүй зуны төлөө” уриалгад нэгдээд байгаа. Энэ дагуу дархлаажуулалтыг идэвхжүүлж, иргэд ч хоёрдахь тундаа идэвхтэй хамрагдаж байгаа юм. Харин энэ дунд хүүхдүүд маань сугарч үлдчихвий гэсэн болгоомжлол байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа бөгөөд гол нь эмнэл зүйн шинж тэмдэггүй өвчилж байгаа нь анхаарал татаж байна. 

Төр, засгийн мэдээлснээр, тавдугаар сардаа багтаан коронавирусний эсрэг вакцинд иргэдийнхээ 60 хувийг хамруулна хэмээн тооцсон. Харин хүүхдүүдээ яах вэ. Гэтэл дэлхийн олон улс хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалахын тулд шинэ вакцины эмнэл зүйн туршилтыг хэдийнэ хийж, үр дүнгээ ч өгөөд эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын биотехнологийн Файзер, Германы Бионтех компанийн хамтран гаргасан коронавирусний эсрэг вакцин 12-15 насны хүүхдэд 100 хувийн үр дүн үзүүлж байгааг эмнэлзүйн туршилтаар тогтоогоод байгаа юм.  Тиймдээ ч Файзер, Бионтехийн вакциныг одоогоор 16 наснаас дээш насныханд хийхийг зөвшөөрөөд байгаа юм. Тус компаниуд АНУ-д 12-15 насны 2260 хүүхдэд вакцины эмнэлзүйн туршилт хийхэд, коронавирусний халдвараас 100 хувь хамгаалах үр дүнтэй гарчээ. Мөн Файзер компани зургаан сартайгаас 11 насны хүүхдэд вакцинаа туршиж эхэлжээ. Файзер, Бионтех компани коронавирусний вакцинаа хүүхдэд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл авахаар Америкийн хүнс эмийн удирдах газар болон Европын эмийн агентлагт вакциныхаа мэдээллийг илгээсэн ба удахгүй сайхан мэдээ сонсоно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Мөн Америкийн Модерна компани зургаан сартайгаас 18 насны хүүхдэд коронавирусний вакцинаа туршиж байгаа бол Оксфордын их сургууль, АстраЗенека компани зургаан сартайгаас 17 насны хүүхдэд вакцины эмнэлзүйн туршилт явуулж эхэлсэн байна. Туршилт амжилттай болж, удахгүй хүүхдүүдээ вакцинжуулж эхэлнэ гэдэгтээ тэд итгэлтэй байна.  

Дэлхийн улс орон балчир үрсээ энэхүү аюулт цар тахлаас хамгаалахад өдгөө хамаг хүчээ дайчлаад эхэллээ. Монголын төр, засаг ч насанд хүрэгчдээ вакцинжуулахын зэрэгцээ бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд хүүхдэд 100 хувийн дархлаа тогтоож байгаа дээрх вакцинуудыг өнөөдрөөс нарийвчлан судалж, захиалах боломжийг судалж эхлэх шаардлагатай байна.  

Ирэх есдүгээр сараас цэцэрлэг, сургууль үүдээ нээнэ. Үрс маань хичээл, сургууль, найз нөхөд гээд баярлаж, хөөрөх ч тэд маань хамгийн гол нь эрүүл саруул байх хэрэгтэй. Тиймээс л  бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, нэг ч хүүхэд эндүүлэхгүйн төлөө, Ковидгүй зуны төлөө, сайхан цагийн төлөө бүхий л хүчээ шавхах цаг ирж байна.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • R (192.82.69.24)
    Байнга эх сурвалжаа тавьж байна уу!
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • ЗОчин (203.91.118.150)
    Хүүхдүүддээ яаралтай авчирч хийлгэе ээ. Хичээл эхлэхээс айж байна шүү.
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.187.223)
    Bidnii tariulaad bgaa vaktsin yaaj bn?
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    13 цаг 44 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    13 цаг 51 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 24 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 20 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    16 цаг 28 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    16 цаг 42 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК