Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Чинбүрэн: 2022 оны зургаадугаар сар гэхэд эрүүл мэндийн салбар цахим хэлбэрт бүрэн шилжинэ

2021-10-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Та Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг ахалж ажиллаж байгаа. Хуулийн төслийн зорилго, онцлог нь юу вэ?

-Монгол Улсад эмийн хэрэглээг зөв зохистой болгох, чанартай эмийг иргэддээ санхүүгийн дарамтгүй хүргэх зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Уг хуулиар зах зээл дээр байгаа нийт эмийн гуравны нэг нь шаардлага хангаагүй, стандарт бус, зөвшөөрөлгүй зэрэг зах зээл дээр хяналтгүй худалдаалагдаж байгаа явдлыг цэгцэлж сайжруулах. Хоёрдугаарт, сүүлийн 30 жил хямд үнэтэй эм хаана байна гэдэг зүйл рүү явсан. Чанар нэгд биш үнэ чухал гэдэг байдлаар эмийн чанарын асуудал орхигдсон байсныг залруулах юм.

Уг хуулийн төслийг 2016 онд өргөн барьж байсан ч буцаагдсан. Улмаар хоёр Их Хурал дамжсан юм. Хуулийг зайлшгүй шинэчилж эмийг зөв зохицуулалтад оруулах нөгөөтээгүүр, монополь системийг багасгах өөрчлөх шаардлага бий. Мөн үндэсний үйлдвэрлэгчид сайн эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох тогтолцоог нэвтрүүлж эм чанарын шаардлага хангасан байх ёстой гэсэн шалгуур бий болгохыг оролдож байна.

Эм өөрөө том зах зээл.

Зайлшгүй шаардлагатай буюу архаг хууч өвчтэй хүмүүс тухайн эмийг уухгүй л бол амь нас нь эрсдэх аюултай байдаг. Тиймээс тэдгээрийг хөнгөлдөг тогтолцоо ил тод, үнийг хөнгөлөлт бодитой байх, нэг хүнээс хамааралгүй байх зэрэг шинэчлэлийг оруулсан.

2020 оны Эрүүл мэндийн даатгалын багц шинэчлэлийн хүрээнд эмийн агентлагийг бий болгосон. Үүгээр дамжуулж дэлхий дахинд худалдаалагдаж байгаа чанартай эмүүдийг үйлдвэрлэгчээс нь хямд оруулж ирэх тогтолцоог ярьж байгаа. Шийдэх, хийх ажил их байна. Эмийн хуулийн гол зорилго нь чанар. Дараагийнх нь үнэ. Үнийг хямдруулах дэлхийн жишиг, тогтолцоог нэвтрүүлэх боломжийг гаргахаар ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх таван чиглэл гарган ажиллаж байгаа шүү дээ. Энэ хүрээнд ирэх онд эрүүл мэндийн салбарыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна лээ?

-Өнгөрсөн онд баталсан Эрүүл мэнийн даатгалын сангийн өөрчлөлттэй холбогдуулан Эрүүл мэндийн салбарыг цогцоор нь шинэчилж байгаа. Үүний эхний алхам бол санхүүжилтийн тогтолцоо. Өмнө нь улсын эмнэлгүүдэд цахилгаан, дулаан, цалинг зэрэг татаасыг нь өгчихдөг. Мөн эмчилгээнийх нь зарим зардлыг даатгалаас даадаг ойлгомжгүй санхүүжилтийн тогтолцоотой байсан бол одоо нэг худалдан авагчийн тогтолцоо буюу төрөөс дааж байгаа тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сан болон иргэдээс цуглуулж байгаа даатгалын хураамжтай нэгтгэн тусламж үйлчилгээ үзүүлсэн дурын эмнэлгээс авдаг болсон.

Үүний давуу тал нь улсын эмнэлгийн хэт их төвлөрлийг бууруулах, чанараар өрсөлдөх боломж олгож байгаа юм.

Тухайлбал, хүн хөл, гараа хугалаад заавал гэмтлийн эмнэлэг дээр очих шаардлага гардаг. Учир нь тус газарт яаралтай тусламжийнх нь мөнгийг улсаас өгдөг, харин хувийн эмнэлэг дээр очвол төлбөрийг нь хувиасаа төл гэдэг байсан зохицуулалт үйлчилдэг байсныг өөрчилсөн. Ингэснээр иргэн гэмтсэн бол өөрт ойр дурын эмнэлэгтээ үзүүлнэ. Харин тухайн эмнэлгийн санхүүжилтийг улсаас олгодог ийм агуулга руу явж байгаа.

Шинэчлэл хийж байгаа учраас бүх зүйл төгс төгөлдөр болж чадаагүй байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хуультай холбоотой хэрэгжилт газар дээрээ ямар байна гэдэгт ажлын хэсэг гарган ажиллаж байна. Юуг сайжруулбал анхан шатны тусламж үйлчилгээнд гарч байгаа доголдлуудыг арилгах, өвчтөнөөсөө зугтаадаг биш тосож авах сонирхлыг төрүүлэх зэрэг олон дутуу зүйлийг засаж залруулах ажлыг судлах зөвлөмжийг Их Хурлаас гаргаж байна.

Мөн шинэчлэлийн хүрээнд биеллээ олсон зүйл нь хөнгөлөлттэй эм. Архаг хууч өвчтэй, настай хүмүүс өмнө нь сарын эхэнд дугарлаж байж хөнгөлөлттэй эм арай эж авдаг байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл, иргэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломжтой. Ингэдээ эмийн хүртээмжийг нэмэх зорилгоор төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн.

Дараагийн томоохон шинэчлэл нь цахим шилжилт.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ажил жил шахам хугацаанд гацсаныг Инновац, цахим бодлогын байнгын хороо болон миний бие тухайн ажлын хэсгийг ахалж ажиллаад гацаанаас нь гаргасан. Энэ хүрээнд 2022 оны зургаадугаар сар гэхэд эрүүл мэндийн салбар бүрэн цахимжина гэж үзэж байна.

-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарт хэчнээн төгрөгийн санхүүжилт тусгагдсан байна вэ?

-Эмнэлгийн тусамж үйлчилгээнд зарцуулах төсөв ойролцоогоор 330 орчим тэрбум төгрөгөөр тэлж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө санхүүжилтээ авна. Үүгээрээ ажилчдынхаа цалинг нэмэх, эмнэлгээ хөгжүүлэх боломжийг олгоод байгаа юм. 2021 оны гүйцэтгэлийг харахад ойролцоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 140 гаруй тэрбум төгрөгийн алдагдал гарах гээд байгаа. Тиймээс тусламж үйлчилгээнд зарцуулах төсвөө нэмж байж ажилчдын цалин зэргийг нэмэх боломж гарна. Эмнэлгүүдийн засаглалыг илүү бие даасан болох тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлж байгаа.

-Ковид-ын үеийн төсөв, зарцуулалт шүүмжлэл дагуулаад байгаа. Зарим гишүүд гаднаас авсан зээл тусламжаа гамтай зарцуулж, шаардлагатай зүйлд зарцуулж чадахгүй байна хэмээн шүүмжилж байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэ санхүүжилтийн тогтолцоогоор ковид-той холбоотой хүнд хүмүүсийг эмчлэх зардлыг хангалттай тавьж чадлаа гэж үзэж байгаа. Жишээлбэл, маш хүнд хүнийг хэвтэн эмчлэхэд гарах зардлын хэмжээ 7.3 сая, хүндэвтэр бол 4.6 сая, гэрээр эмчлүүлж байгаа иргэнд 160 мянган төгрөг зарцуулж байна.

Энэ нь эмнэлэг цар тахлаар өвчилсөн хүнээс зугатах биш тэдгээрийг эмчэх сонирхлыг төрүүлж байгаа эдийн засгийн хөшүүрэг юм.

Учир нь эмнэлэг ковид-оор өвчилсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө өөрөө алдагдалд орохгүй байх ёстой шүү дээ.

Цар тахлын улмаас дэлхий дахинд хэчнээн хүн амь насаа алдаж байгаа билээ. Монгол Улсын тоо баримтыг аваад үзвэл ойролцоогоор 500 мянга гаруй хүн халдвар авч, 1420 гаруй хүн эндсэн байна. Дэлхийн дунджаар 100 халдвар авсан хүний хоёр нь эндэж байгаа бол манай улсад 1000 халдвар авсан хүний гурван нь эндэж байна. 

Дэлхий дээр эндэгдэлгүй нэг ч улс байхгүй. Харин нөхцөл байдлыг хэр зэрэг бага хохиролтой даван туулж байгаа нь чухал юм.

-Өчигдөр чуулганаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцсэн. Уг зээлийг юунд зарцуулах юм бэ?

-Өмнө авсан вакцины 50 хувийн төлбөрийг төлөх шаардлагатай байгаа юм байна лээ. Урьдчилсан сэргийлэхэд зарцуулсан мөнгө, хүндэрсэн үед гаргах мөгө хоёрын хоорондын зөрүү асар их байдаг. Өөрөөр хэлбэл, урьдчилсан сэргийлээд зарцулсан нэг ам.доллар ирээдүйн 12 ам.долларыг хэмнэж байдаг юм. Тиймээс энэ бол зөв гарц.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (64.119.22.224)
    Миний уудаг 2 эм маань хөнгөлөлтөөс хасагдсан. Тэтгэврийн маань тал нь эмэндээ өгдөг болсон
    2021 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.76.253)
    Ямар гоё вэ дэлхийд 1 д орох нь,эмчдээ баярлалаа
    2021 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.54)
    Хамгийн түрүүнд 13 р маягт гэх хогийн зүйлийг байхгүй болгоо Монгол улсын иргэн л бол улсын аль эмлэгт сонголтоо хийж хэвтэн эмчлүүлдэг байх ёстой
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.126.88.151)
    Эмчдээ амжилт хүсье. Жингэр ноход хуцаж л байг жингийн цуваа явж л байг.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Битгий тэнэгт салсан эхнэрээ ЭМЯ аас зайлуул новшоо.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
    • Санал
      Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх тухай ярьж, танд яг аль хэсэг нь тэнэг санагдав? Сэдэвтэйгээ уялдуулаж сурдаа!!!
      2021 оны 10 сарын 15
    • Зүгээр шаа чи
      2021 оны 10 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 26 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 27 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 30 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 8 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 25 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 45 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 48 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 53 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 57 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 44 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 4 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 13 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК