Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа. Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуулиудад нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажиллаж байна.
Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм. Мөн шинээр 30 га талбайд Дархан хот дахь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна. Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөөд байна. Ажлын хэсэг шинээр оюутны хотхон байгуулах 30 га газартай танилцаж, аймгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Ингэснээр оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-оор нэмэгдэнэ гэж үзжээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)