Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жинхэнэ эрчүүдийн сэтгүүл ”Playboy”-ын тухай 24 баримт

2012-10-04
0
ЖИРГЭХ
playboy60-аад жилийн түүхтэй алдарт “Playboy” сэтгүүлийг мэдэхгүй нэгэн байхгүй. Эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн сөхөх дуртай сэтгүүлийн нэг яах аргагүй мөн. Тэгвэл “Playboy” сэтгүүлийн тухай содон, сонирхолтой 24 баримтыг дэлгэж байна.
    "Playboy" сэтгүүлийн мэдэхгүй хүн байхгүй бизээ. Залуучуудын хүслийг бадрааж байдаг  "playboy" сэтгүүлийн тухай содон, сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
2007_03_arts_playboyparty
1. Өдгөө 85 настай Чикагогийн уугуул иргэн тэрбээр их сургуулиа төгссөнийхөө дараагаар 1944-1946 онд АНУ-ын армид алба хааж байж. Энэ үед цэргийн сонинд сэтгүүлч хийдэг байсан нь түүний ирээдүйн гараа болжээ. Дэлхийн II дайнд оролцож явсан Хефнер Иллинойсийн их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр дүүргэжээ. Оюутан байхад нь  эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл гаргах санаа анх төрсөн байна.

2. 1953 онд "Playboy" сэтгүүлийг анх гаргаж, уншигчдын таашаалыг хүртэнэ гэдэгт итгэхгүй  байсан тул  дугаар тавиагүй гэдэг.  Гэтэл 60 мянган хувь хэвлэсэн сэтгүүл бүгд борлогдож,  хамгийн их эрэлт хэрэгцээтэй хэвлэл болжээ. Аме¬рикт  болсон сексийн хувьсгалын эхлэлийг "Playboy" сэтгүүл тавь¬сан гэдэг. Анх худалдаанд гарснаасаа хойш л байнгын эрэлт нь ихсэж, сард 3-н сая хувиар борлогдох болсон ба одоо бол телевиз болон интернетийн адил өргөжөн тэлсэн.

playboy-00023. Анхны дугаарын эхний нүүрэнд алдарт Мэрилин Монрогийн зургийг тавьж, тухайн үед бестселлер болсон номнуудын хэсгээс,  ярилцлага, нийтлэл зэргийг оруулсан байна.

4.
Өнөөдрийн байдлаар "Playboy" нь эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс борлуу-лалтаараа тэргүүлсэн хэвээрээ байгаа аж. Зөвхөн АНУ-д гэхэд есөн сая хувь хэвлэгдэн борлогддог.

5. Хью Хефнер 75 нас хү¬рээд сэтгүүлийн ажилд оролцохоо больсон. Тэрбээр эдлэн газартаа өөрийг нь зугаацуулдаг алтан шаргал үстэй  18-28 насны долоон бүсгүй болон хайрт эхнэр Кристал Харристтай амьдарч байгаа.

6. Х.Хефнер кино урлагт ч хувь нэмрээ оруулсан хүн. "Playboy" сэтгүүлээ хэрхэн гаргаж эхэлсэн тухай уран сайхны кино байдаг. 1992 онд "Хью Хефнер: нэг удаа", 1998 онд "Playboy: X түүх" нэртэй баримтат кинонууд үзэгчдийн хүртээл болсон.  Харшдаа шаргал үст бүсгүйчүүдтэйгээ хэрхэн амьдарч байгаа тухай  телевизийн цуврал нэвтрүүлгийг  ч үзэгчид ан¬дахгүй биз ээ.

7. Хью Хефнер "Playboy" сэтгүүлийн ачаар саятан болсон. Түүний хоёр хүүхэд нь аавынхаасаа өрх тусгаарласан тул тэрбээр 84 насандаа амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн бололтой.
Hugh-Hefner-4th-July-party
8. Ингээд   84 насандаа дахин гэрлэхээр шийдэж , 24 настай загвар өмсөгч Кристал Харристтай гэрлэсэн. Тэрбээр хайртдаа гэрлэх санал тавихдаа  зул сарын баярын үдэш гацуурын дор тавьсан хайрцагтай бэлгэн дунд сүйн бөгжтэй жижигхэн хайрцгаа нуучихсан  гэдэг. Кристал лусын дагина Ариелд их хайртай. Тиймээс хайрцгаа түүнийг зурагтай цаасаар боочихсон байсан гэдэг.

9. Хью Хефнер хоёр дахь эхнэр Кимберли Конрадтай арван жил цуг амьдраад, гэрлэлтээ 2010 оны  эхээр цуцлуулсан. Түүний анхны эхнэр Мидфред Уильямс нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

d02_29    10. 1955 оны 12-р сарын дугаарт "Playboy" сэтгүүлийн 3 нүүр дамжсан Жанет Пилгримийн зураг тавигдсан байв. Уг нь тэр бол Чарлайн Каралус гэдэг нэртэй ба "Playboy"-д нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Мэргэжлийн фото модель бус ердийн бүсгүйчүүдийн зургийг сэтгүүлдээ тавих санаа түүнд төржээ. Ингээд нарийн бичиг бүсгүй сарын турш Америк эрчүүдийн хүслэнт бүсгүй боллоо.
1dad0cef2cb4ea2fcee5af36ddca1a98
    11. Даринь Стерн хэмээх энэ эмэгтэй тус сэтгүүлийн түүхэнд нүүр хуудсыг нь чимж зургаа татуулсан хамгийн анхны Африк - Америк гаралтай хар арьст - эрлийз эмэгтэй болсон бөгөөд тухайн үед эрлийз эмэгтэйчүүдээр нүүр хуудсаа хийж арилжаалагдаж байсан сэтгүүл ховор байсан нь багагүй шуугиан тарьж тэр хэрээрээ борлуулалт сайтай байсан гэдэг.

doris5886659362012-06-12-10-25www.zaluu.com    12. Алдарт "Playboy" сэтгүүлийн нүүрэнд анх удаа бие давхар жүжигчин зургаа татуулжээ. Тус дугаарын ковер модел нь Аргентины кино жүжигчин Дорисмар гэнэ. Түүний Playboy сэтгүүлийн нүүрийг чимж буй гуравдахь удаа бөгөөд энэ удаад тэрбээр таван сартай жирэмсэн байгаа ажээ. Энэ удаагийн коверийг Хюг Хефнер санаачилсан гэнэ.

    13. Энэхүү алдарт сэтгүүлийн хуудаснаа гарч байсан үзэсгэлэнт эмэгтэйчүүдээс учир битүүлэг байдлаар, амиа хорлож, осолд орж нас барсан эмэгтэйчүүд маш олон байдаг. Үүнийг хүмүүс таамаглахдаа хар, цагаан хэл ам, атаархал хэмээдэг.
4d031e78e1940c22big
    14. Турк үндэстэн Германы жүжигчин Шила Шахин “Playboy” сэтгүүлд зургаа авахуулж, ийм зоримог алхам хийсэн анхны лал шашинтан эмэгтэй болов. Өдгөө 26 настай Ш.Шахин Германд төрж, уламжлалт лалын шашинт гэр бүлд өсч хүмүүжжээ. Чухам ийм учраас түүний энэ алхам лал шашинтнууд төдийгүй гэр бүлийнх нь хүрээнд нэг ёсны шок болсон байна. Ш.Шахин нь Германы телевизийн “Сайн цаг, цөвүүн цаг” (Gute Zeiten, schlechte Zeiten) хэмээх цуврал кинонд тоглож олны танил болсон юм. Эрэгтэйчүүдийн сэтгүүлд нүцгэн зургаа авахуулснаа тэрбээр “Хар багаас сургасан уйтгартай хэвшлээс ангид чөлөөтэй байх гэсэн хүсэлтэйгээ” холбон тайлбарлажээ. Ш.Шахин аль ч талаараа зоримог ийм үйлдэл хийсэн Германы анхны турк эмэгтэй болсноо алдаа гэж үзэхгүй байгаагаа хэлээд бусад лал шашинт хүүхнүүдийг ч өөрийнхөө араас замнахыг уриалсан байна.
battulga
15.  “Playboy”. Тус сэтгүүлийн уншигчдийн тоо хэдэн саяар бус хэдэн тэрбумаар тоологддог нь ч нууц биш. Тэдний дунд манай эрхэм төрийн түшээд хүртэл багтдаг байх юм. Тодруулбал, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга “Playboy” сэтгүүлийг сүүлийн арван жил тасралтгүй захиалан уншиж байгаа гэнэ шүү. Секс бэлэг тэмдэг бүхий тачаангуй бүсгүйчүүдээр хуудсаа гоёдог уг сэтгүүл эрхэм сайдын мэлмийг чамгүй баясгадаг бололтой. Тиймгүйсэн бол арван жил тасралтгүй захиална гэж үү.

сэтгүүл(1)    16. “Playboy” сэтгүүлийн Монгол дахь анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Дэлхийд брэнд болтлоо алдаршсан энэ сэтгүүл 60 гаруй жилийн түүхтэй аж. Өдийг хүртэл садар самууныг хэзээ ч сурталчилж байгаагүй. “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа ч энэ зарчмаас хазайхгүй гэдгээ хэлсэн. Энэ удаагийн дугаарт найруулагч Н.Наранбаатар “Гамлет”-ын, олимпийн хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ амжилтынхаа, хотын Мээр, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл амьдралынхаа тухай ярьсан байна. Мөн залуу нас, гоо үзэсгэлэнгээ дэлхийд алдартай брэндтэй анхны дугаарт мөнхөлсөн хоёр бүсгүйн зураг бий.
692214_2193536
17.Төгс гэмээр бие галбир, үзэсгэлэнтэй төрхөөрөө олон мянган эрчүүдийн сэтгэл зүрхийг гижигдэж, хүүхнүүдийн атаархлыг эрхгүй төрүүлдэг жүжигчин, модель Ким Кардашиан олны танил, сайхан бүсгүйчүүдийн дайран гардаг замналын нэг “PlayBoy” сэтгүүлд нүцгэн биеэ алдаршууллаа. Сүүлийн үед нүцгэн зураг авахуулахаас зайлсхийх болсон жүжигчин бүсгүйг чухам юу ийм шийдвэр гаргахад хүргэв ээ? Тэрээр “PlayBoy” сэтгүүлийн тусгай дугаарт нууцлаг эрхтэнүүдээ ил тод харуулсан фото зургуудаа тавиулсан

001817-hugh-hefner    18. Ноён Hugh Hefner эрчүүдийн харилцаан дээрээ гаргадаг хамгийн том алдааг дүгнэхдээ:  Тэдний хамгийн том алдаа бол эмэгтэйчүүдийг сонсож чаддаггүйд юм. Эрчүүд эмэгтэйчүүдийг анхааралтай сонсож, анхаарал тавих хэрэгтэй. Энэ бол энгийн зүйл мэт боловч харилцааны хамгийн гол түлхүүр гэжээ.

19. Түүний баримталдаг зарчим: Нас бол зүгээр л тоо. Насны тоо хэд ч байлаа эрүүл байж, сексийн чадвараа алдахгүй бол би бүсгүйчүүдтэй уулзсаар байгаад л дуусах болно.

20. "Playboy"-ын үүсгэн байгуулагч маань Намайг үхэхээр Marilyn Monroe -гийн дэргэд оршуулаарай” гэсэн гэдэг. Тэрбээр түүний булшны хажууд газар авсан байдаг аж.

 1218634768_1-221.Lindsay Lohan -ийг 700,000 доллараар Playboy сэтгүүл дээр 8 нүүрэн дээр нүцгэн зургаа авхуулаачээ гэсэн санал иржээ. Харин жүжигчин Lindsay Lohan энэ саналыг хүлээн аваагүй байна. Харин тэр энэ саланлаас татгалзсан хариу өгчээ. Өмнө нь тэрээр Marilyn Monroe -ийг дуурайж хагас нүцгэн зураг авхуулж байжээ.

14b737dca231bac3big22.Playboy сэтгүүл дан ганц халуухан бүсгүйчүүд гэлтгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг  автомашинуудыг сонгож байсан. 1940 оноос хойш үйлдвэрлэгдсэн, долоон мянгаас 35 сая долларын үнэтэй машинууд энэ жагсаалтад багтжээ.
Caroline-Wozniacki-288x300
23.Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг өнгөлж буй Данийн залуу теннисчин Каролин Возняцкигийн гоо үзэсгэлэн олон эрчүүдийн харцыг булааж буй. Тэгвэл 20 настай бүсгүйд   дэлхийд алдартай Playboy сэтгүүл зургийг нь нийтлэх санал тавьжээ. Харин Возняцки татгалзсан хариу өгсөн бөгөөд  “Би лав бүх хувцсаа тайчихгүй” хэмээсэн аж.

24.Playboy гэхээр хаа байгаа газар нь үзэсгэлэнт хүүхнүүдээр хүрээлүүлсэн дэгжин эрвээхэй зангиатай, овжин туулайн хөнгөмсөг төсөөлөл дэлхий даяар түгсэн. Гэвч түүний ард дэлхийн эдийн засагт асар хүчтэй нөлөө үзүүлдэг нэгэн нууц бүлэглэл байгааг хүмүүс огтхон ч мэддэггүй аж. Тэгээд ч “энгийн нэг сэтгүүл, тэр тусмаа нүцгэн хүүхний зурагтай сэтгүүл, дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж чадах билээ?” гэсэн явцуу бодол нь энэ нууцыг юунаас ч илүүтэйгээр хамгаалсаар иржээ. Тэгвэл  энэхүү сэтгүүл нь дэлхийн эдийн засагт нөлөөлж чаддаг асар олон нууцуудтай санж.


d02_23

Анхны дугаар:
Хуг Хефнэр "Playboy" сэтгүүлийн 70.000 ширхэг хэвлэгдсэн анхны дугаарын нэгийг барьчихсан сууж байна. Дараагийн дугаар гарах эсэх нь эргэлзээтэй байсан тул он сар тавиагүй ажээ.
d02_24
Зурган хошигнол: Хэфнерийн намтарт "Playboy" сэтгүүлийн анхны дугаарын нэгэн зураг орсон байгаа. Мэрилин Монрогийн зургийг гэрлийн эсрэг бариад харвал ар талд нь байгаа эрийн уруул бүсгүйн нууцлагхан газарт хүрсэн болохыг харж болно. Ёстой санамсаргүй тохиолдол болсон, хожуу л анзаарсан хэмээн "Playboy"-үндэслэгч маань өнөө ч тангарагласаар байгаа.
d02_25
"Playboy" төрж гарсан байр: 1952 онд Хуг Хэфнер Чикагод энэ байранд жирэмсэн эхнэр Миллийн хамт нүүн ороод хүүхдийн өрөөг бэлдэн ханыг нь Comic-зурагнуудаар цаасалж байна. Нэг жилийн дараа чухам энэ байранд "Playboy" мэндлэв.
d02_35
Анхны хайр: Ангийн охин Милдред Уйлямстай 1949 онд гэрлэж 10 жил хамт амьдраад салжээ.

image

60-аад жилийн түүхтэй алдарт “Playboy” сэтгүүлийг мэдэхгүй нэгэн байхгүй. Эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн сөхөх дуртай сэтгүүлийн нэг яах аргагүй мөн. Тэгвэл “Playboy” сэтгүүлийн тухай содон, сонирхолтой 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ФШХ (122.201.18.30)
    ЗАЛУУЖХИИН ТӨЛӨӨ ЗАХИАЛСАА
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • (108.246.210.103)
    iim zavaan yumnuudig hyyhdyyd yzeed hychin hiigeed l baina shdee
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • (202.131.226.194)
    Ёстой мундаг байнаа. Өөр хэлэх үг алгадаа.
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
  • (49.0.160.58)
    Хөөрхий дөө вегра их хэрглэсээр байгаад дүлий болсон шүү Хефнер
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (203.194.115.31)
    Сэтгүүл янзтай Өвгөн сэргэлэн Модель бүсгүйчүүд азгүй тахианууд Олон сая эрчүүдийн нүдний хорыг модель бүсгүйн сэтгэлын тэнхээг сорж дуусгана тэгээд азгүй явдал болно гэдгийг цөөхөн ухаалаг бүсгүйчүүд мөнгөнд нь биш нүдны хорноос эмээсэн юм шүү дээ
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.170.82.33)
    энэ өвөө чинь хагас сая бүсгүйтэй сексдсэн гэж History channel аар гарч байсн юм байна
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • saraa (202.9.47.130)
    ene owoo ch ystoi tsoglog muu gar shuu ystoi l erhuudiin ataarhaliig toruuldeg baihdaa saihan saihan huuhnuudeer ooriigoo hureeluuleed l ain gehdee bi iimerhuu ymand durgui l dee zawan sanagdaad bdagiin kkk gehdee goy barimtuud bnaa urd ni ene owoogiin talaar iim olon barimt sonsoj bgaagui l ym bn
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.131.242.154)
    zahialnaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Degjin.Net (122.201.18.118)
    Улирал дуусч буйтай холбогдуулан дэлгүүрт 1 ширхэг үлдсэн байсан гуталнуудыг санаанд оромгүйгээр хямдруулан зарж байна. Бүгд УБ-д бэлэн байгаа. degjin.net хаягаар үзн
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    14 цаг 33 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    15 цаг 2 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    18 цаг 1 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    18 цаг 35 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    18 цаг 35 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    19 цаг 24 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    19 цаг 36 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    19 цаг 50 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    21 цаг 10 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    21 цаг 14 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    21 цаг 18 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    21 цаг 24 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    21 цаг 32 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    21 цаг 36 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    22 цаг 37 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    22 цаг 40 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    23 цаг 10 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Уржигдар 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Уржигдар 16 цаг 41 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК