зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батжаргал: "Хэл бол салхи, бичиг бол мөр", үгээр тэмдэглэхгүй үлдээвээс салхи мэт хийснэ

2022-2-18
0
ЖИРГЭХ

Монгол хэлний дархлааг сэргээх, нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэх үүднээс Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Батжаргалын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба, Хорин дөрвөн цаг мэдээллийн сайттай хамтран “Ардын дүрслэлийн хэл-21” уралдааныг зохион байгууллаа. Их эрдэмтэн, гавьяат багш, доктор, профессор Чой.Лувсанжавын нэрэмжит долоон сар үргэлжилсэн энэхүү уралдаанд 21 аймаг, есөн дүүргээс 80 орчим оролцогчдын 400 гаруй бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 бүтээлийг шалгаруулжээ. Уралдааны Тэргүүн байранд сэтгүүлч Ч.Дашдэлэг, Дэд байранд Дархан-Уул аймгийн хүүхдийн номын ордны захирал, зохиолч Л.Мөнхбаатар, Гутгаар байранд зохиолч Н.Мандал тодорч цом, мөнгөн шагнал, 21 номын багцаар шагналаа. Харин тусгай байранд, Булган аймгийн харьяат, зохиолч С.Батжаргал, Соёмбо сонины сэтгүүлч, зохиолч Г.Баатарням, доктор Ц.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн харьяат, зохиолч С.Товуудорж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын багш Х.Ивансан нар хүртлээ.

“Ардын дүрслэлийн хэл-21” уралдааны санаачлагч, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Батжаргал: 

Өнөөдөр олон бар давхацсан сайхан өдөр тохиож байна. Бар жилийн бар сарын бар өдөр уралдааны дүнгээ танилцуулж, шагналаа гардууллаа. Чой.Лувсанжав багш маань “Сэтгүүлч, зохиолч, бичигчдийн хэл сайжрахад хоёр ундарга хэрэгтэй. Нэг нь бичгийн зохиолын хэл, нөгөө нь өвгөдийн аманд байдаг хэл” гэж хэлж байсан. Ардын дүрслэлийн хэл гэдэг нүүдэлчин ардын оюун, сэтгэхүйгээс гарч ирсэн уран яруу дүрслэлийн хэл юм. Монгол хэлний гайхамшиг гэж энэ. Үүнийг одоо үед цахим болон нийтийн хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй. Цахим сүлжээнд Монгол үгийг буруу дуудах, жишээлбэл яацарцан, зовцорсон, орк гэх мэт этгээд үг ашиглаж байгаа нь Монгол хэлрүүгээ ус цацсан, ээжийнхээ өөдөөс нулимж байгаагаас ялгаагүй зүйл. Чой.Лувсанжав багш маань “Хэл бол салхи, бичиг бол мөр” хэмээн хэлсэн. Хэлээ тэмдэглэж үлдээхгүй бол салхи мэт хийсэж, үгэнд бичиж мөр болгон үлдээх үүднээс энэ уралдааныг зарласан. Тиймээс үүнийг цаашдаа үргэлжлүүлж, дэлгэрүүлэх болно.

Шүүгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав: 

Монгол хэлний гайхамшигтай сайхан баялаг өв сан, түүний үндэс нь нүүдэлчин Монгол ахуй, малаа дагасан ухаан, хөдөө нутагт байгаа “Хагд өвс мэт” уугуул унаган хэл юм. Энэ хэлийг сэтгүүлч, зохиолчид ашиглаж, суралцвал хэлний өв баялаг асар их дээшилнэ. Ардын дүрслэлийн хэл гэх томьёолол, судлагдахууныг анх гаргасан доктор Д.Батжаргалын санаачилгаар өнөөдөр “Ардын дүрслэлийн хэл-21” уралдаан шилдэг бүтээлүүдээ шалгаруулсанд таатай байна. Монгол хэлний гайхамшгийг үргэлжлүүлж яваа доктор Д.Батжаргалдаа маш их баярлалаа, эзэн шиг эзэн нь байгаарай. Зөвхөн ардын дүрслэлийн хэлээр дагнасан бүтээл бий болгох хэрэгтэй.

Шүүгч, МУИС-ын “Утга зохиол, урлаг судлалын тэнхим”-ийн багш Г.Нарантунгалаг: 

Одооны залуучууд Монгол хэлний яруу сайхнаа ашиглахгүй байна, ядуурсан байна гэж хүмүүс их ярьдаг. Харин энэ асуудал 19 дүгээр зууны үед ч яригдаж байсан. Тухайн үеийн залуучууд “Хятад хэлээр энэ үгийг гаргах боломжтой, Монгол хэлээр утга нь гарахгүй” гэж ярьдаг байж л дээ.Үүнийг зохиолч Ванчинбалын Инжиннаш “Энэ хүмүүс далайн хөвөөнд зогсоод, далай гүехэн гэж ярьж байгаатай адил” гэж хэлсэн байдаг. Оюутнуудын хувьд ардын дүрслэлийн хэлийг ашиглах нь бага болсон хэдий ч огт ашиглахгүй байгаа юм биш. Миний хувьд уралдааны хоёрдугаар шатыг шүүн явууллаа. Уралдаанд шалгарсан 10 бүтээлийг шүүгчдэд кодолж явуулсан. Түүнээс уран яруу Монгол хэлийг ашиглан, уран дүрсэлсэн бүтээлийг шалгарууллаа.

Тэргүүн байрын шагналт, сэтгүүлч Ч.Дашдэлэг: 

“Ардын дүрслэлийн хэл-21” уралдааныг Монгол улс даяар зохион байгуулсанд баярлалаа. Миний хувьд уралдаан эхэлсэн цагаас хойш сонссон мэдсэн ардын дүрслэлээ явуулсаар байсан, ийнхүү тэргүүн байрт шалгарсандаа баяртай байна. Монголчууд үгийн арвин баялагтай, доктор Д.Батжаргал багш маань “Жирийн иргэд нь хүртэл эрдэмтэд шиг ярьдаг” гэж хэлсэн. Үүнтэй адил ардын хэлэнд гайхамшиг оршдог. Энэ бол Монгол хэлний гайхамшиг, товчхон утгаар гүн гүнзгий санааг илэрхийлж байна гэсэн үг. Жишээлбэл, Сэргэлэн дэнж гэх үгний цаана сэрүүн сайхан сэрвэлзсэн салхитай, айл зусахад тухтай газрыг ингэж хэлж байгаа юм.

 Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    13 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    42 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    57 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    1 цаг 8 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    1 цаг 23 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    1 цаг 32 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    1 цаг 46 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    2 цаг 15 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    2 цаг 16 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    2 цаг 24 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    2 цаг 35 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    2 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 47 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 0 мин
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    18 цаг 55 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    19 цаг 9 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    19 цаг 13 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    19 цаг 54 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    20 цаг 23 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    20 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна

  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК