Европын сэргээн босголт хөгжлийн банкны төв Азийн "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр"-ийн нээлт өчигдөр болж өндөрлөлөө. Нээлтийн үеэр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгч, үг хэллээ. Тэрбээр "Эмэгтэйчүүдийн нуруунд ирж байгаа ачаа эрэгтэйчүүдээс илүү байдаг. Гэсэн хэдий ч төрийн албанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр хөгжсөн орнуудыг бодвол доогуур байна. Харин ААН байгууллагын удирдлагын хувьд эмэгтэйчүүд Ази, номхон далайн бүсдээ харьцангуй амжилтыг бий болгож байна. Зээл авалт, эргэн төлөлт гээд хариуцлагыг аваад үзвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү өндөр төвшинд байдаг. Ийм учраас бид эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн, санхүүгийн бодлогоо дэмжих нь улс орны хөгжилд чухал гэдгийг онцолж байна. Энэ мөчид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж ийм хөтөлбөр хэрэгжиж байгаад талархаж байна. 2021 оны дөрөвдүгээр улирлын тоон мэдээллээр Монгол улсад 540,200 гаруй эмэгтэй ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэдгээрийн 355,500 гаруй нь цалин авч ажилладаг бол 156,200 гаруй эмэгтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Мөн 14800 гаруй эмэгтэй ажил олгогч гээн статистик бий" гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)