Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх оюутны хотхонд “Баруун
зам” компани барилга барьж эхэлжээ. Тус барилга баригдаж байгаа үйлдэл
нь оюутнуудын эрх ашгийг зөрчлөө хэмээн үзэж, удаа дараа эсэргүүцэл
илэрхийлжээ.

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх оюутны хотхонд “Баруун зам” компани барилга барьж эхэлжээ. Тус барилга баригдаж байгаа үйлдэл нь оюутнуудын эрх ашгийг зөрчлөө хэмээн үзэж, удаа дараа эсэргүүцэл илэрхийлжээ. Тэдний эсэргүүцэл, НМХГ-аас уг барилгыг зогсоох тухай акт гарсан ч тэдэнд нөлөөлсөнгүй. Иймд эрхийнхээ өдөр оюутнууд байр сууриа илэрхийлж, төв талбайд жагсав. Эсэргүүцлээ илэрхийлж жагссан оюутнуудыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Бямбагэрэл “Оюутны хотхонд барилга бариулахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсний төлөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар надад эрүүгийн хэрэг үүсгээд, 50 сая төгрөгийн төлбөр тавиад шалгаж байна. Уг барилгыг бариулахгүй байхын төлөө 5-р сараас эхлэн хөцөлдлөө. Үр дүнгээ өгсөнгүй. Нийслэлийн Газрын алба, НМХГ-т удаа дараа албан бичгээр хандсан боловч төрийн байгууллагаас өөр хоорондоо утга агуулгын хувьд зөрчилтэй албан бичгүүд ирсээр өнөөдрийг хүрлээ” гэж хэлэв.
Засаг дарга Э.Бат-Үүл, та бүхний тавьж шийдвэрлүүлэх гэж байгаа асуудал тань зөв. Би дэмжиж байна. Эрх мэдлийнхээ хүрээнд хуулийн дагуу тавьсан асуудлыг тань шийдвэрлэнэ гэж хэллээ.
Сэтгэгдэл (2)