Төрийн орон сууцны корпорациас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд
"Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна" хэмээн бусдыг залилсан байна.
Мөн БЗД 26 дугаар хороо “Парк Вью” хотхонд гурван өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх хэрэг шалгагдаж байна хэмээжээ. Иймд иргэд та бүхэн залилангийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.