Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Вива ситигийн зүүн хойно Туул голд бохир ус нийлж байна гэсэн мэдээллийн дагуу Туул голын сав газрын захиргаанаас шалгалт явуулжээ. Улмаар Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсаны улмаас бохир ус Туул голд нийлж буйсныг УСУГ-ын шуурхай удирдлагын төвд мэдээлэл өгч засварлах ажил, орчны ариутгал хийлгэжээ.
Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцно" хэмээн Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.