Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхийн тулд ЦЕГ, ЭМЯ хамтран "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аян эхлүүллээ. Сүүлийн арван жилд 5000 орчим хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд нийт ослын 85 хувийг суудлын автомашины осол эзэлж байна. Харин орон нутгийн замд гарч буй ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс шалтгаалдаг.