Эцэг, эхийн зөвшөөрөлд үндэслэн 5-11 насны хүүхдэд хийх Ковид-19-ийн эсрэг Файзер вакцины эхний 302,400 тун Монголд ирсэн бөгөөд энэ удаагийн вакцины таталтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа юм. Нийт 1.3 сая тун хүүхдийн вакцин ирэх бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцан ажиллаж байна.
АНУ-аас манай оронд гуравдагч хөршийн хувьд цар тахалтай тэмцэхэд зориулж нийт 8.1 сая гаруй ам.долларын шууд тусламж үзүүлээд байна.