зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таван онцын эзэн болж ангидаа толгой цохидог байсан Д.Сосорбарамын тухай 24 баримт

2012-10-10
0
ЖИРГЭХ
sosorbaram-221x300Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан "Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь - "Үлэмжийн чанар" концерт зэргийг бүтээж, олон жилийн тууштай хөдөлмөр, зүтгэлээрээ оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд улсдаа багагүй хувь нэмэр оруулсан хүн бол Д.Сосорбарам. Тэгвэд энэ удаагийнхаа 24 баримтаараа МУГЖ Д.Сосорбарамын тухай дэлгэж байна.

sosorbaram-221x300    Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан "Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь - "Үлэмжийн чанар" концерт зэргийг бүтээж, урлагт чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан хүн бол Д.Сосорбарам. Тэгвэл энэ удаагийнхаа 24 баримтаараа МУГЖ Д.Сосорбарамын тухай дэлгэж байна.

1. “Илүү сартай зун”-ы Галбадрах, “Атга нөж” жүжгийн Чингис хаан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг түүнээс өөр жүжигчин бүтээснээр  төсөөлөхийн аргагүй.  10 гаруй уран сайхны кинонд тоглосон.

2. Хүн гэдэг байгаль эх, төрж өссөн нутаг устайгаа хүйн холбоотой байдаг гэдэг. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Товгорын бууц хэмээх буйдхан газарт 1958 оны өвлийн жавартай нэгэн үдэш Догмодын Сосорбарам мэндэлжээ.

3. Түүний аав Баянхонгорын аймгийн арслан. Харин ээж нь  жирийн л нэг цэвэрлэгч эмэгтэй. Хар нялхаасаа л эмээ, өвөө дээрээ өсч, эмэг эхийнхээ хоосон хөхийг л хөхөж хүн болсон гэдэг. Эмээ нь их л хөнгөн шингэн, овсгоотой, уртын дуу сайхан дуулчихдаг хүн байжээ.

4. Өвөө эмээгийн гар дээр өссөн хүү Баян-Овоо сумын бага сургуулийн босго алхав. Д.Сосорбарам сургуульд байхын л шүлэг уншина, дуу дуулна. Таван онцын эзэн болж ангидаа толгой цохисон авьяастай нэгэн байжээ. Тэр ч бүү хэл, сурагчдын зөвлөлийн дарга, бүлгэмийн даргаар сонгогдож байсан учраас наймдугаар ангиа төгсөөд нэг жил багшаар ажиллаж байсан санж.
191
5. 1975 оны бүх ард түмний урлагийн үзлэгт орж алтан медаль авчээ. Ингээд энэ үеэс авьяас билэг нь тодорч, тэр хавартаа л аймаг, улс, бүсийн урлагийн уралдаануудад оролцож, нэг жилийн дотор тавын зэрэг медалиар энгэрээ мялаасан гэх.  Ингэж л сурагч Д.Сосорбарам урлагт дийлдэн УБДС-ын кино драмын ангид 1978 онд элсэн оржээ. Элсэлтийн шалгалт нь тийм ч амар байгаагүй бөгөөд Баянхонгороос шалгуулсан 400 гаруй хүүхдээс дөрвөн хүүхэд тэнцсэний нэг нь одоогийн гавьяат маань байжээ. Ингээд унаган авьяас нь оюутан ахуйд нь улам бүр хурцлагдаж тэрээр Драмын театрт ажиллах болсон гэдэг.

6. Тэрбээр нэгэнтээ “УБДС-ийн кинодрамын ангийг хамт төгссөн 27 хүнээс хоёрхон жүжигчин гарсан. Нэг нь Сүххуяг, нөгөө нь би” гэж бардам  аргагүй хэлсэн байдаг. Тэдний ангиас яг жүжигчнийхээ ажлыг хийгээд ард түмэнд хүрэхээр  дүр бүтээсэн нь гэвэл Ж.Сүххуяг, Д.Сосорбарам хоёр аж. Бас найруулагчийнхаа хувьд нэлээд амжилттай яваа нэг хүн нь Найдандорж юм.

efa3fbc75d454d12great    7. Заримдаа дэндүү гэмээр омгорхож, дотроосоо шатаж явдаг хүн гурван жил бэлтгэсэн Чингис хааны дүрдээ тоглохгүй боллоо гэсэн мэдээг хэрхэн хүлээж авсныг төсөөлшгүй. Амьдралдаа хамгийн том цохилт авсан үе минь гэж тэр ярьж байсан юм.  Тэр мэдээг сонсохоос яг гурван жилийн өмнө Чингист тоглох урилга аваад, үсээ ч ургуулж эхэлсэн гэдэг. Гурван жилийн дараа, хүүхдийн даахийг гуравтайд нь, тавтайд нь авдагтай адилхан юм болсон ажээ. Эхлээд сахлаа хараад байж чадахгүй хусаад, дараа нь үсээ авахуулжээ. Тэр үйл явдал уран бvтээлч хүний хувьд том түүх, нөгөө талаас асар их хат суулгасан явдал болсон байх.

8. Чингист  тоглохгүй болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэнийхээ дараа гэртээ очоод хашхирч  орилж, хамаг хөлс нь цутгаж, нулимс нь сул асгаран ёстой л бүх биеэрээ уйлсан гэдэг. Бас бор дарс хүртсэн ч байж.. Тэгээд бүр энэхүү байдал нь  долоо хоног л үргэлжилжээ. Ингээд байж байтал “Атга нөж” жүжигт Чингис хааны дүрд тоглох санал хүрээд ирсэн аж. Ингээд Баатар найруулагч санал тавьж, Б.Лхагвасүрэн гуай зоригжуулж, ятгаснаар “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр амилжээ.

9. Хэдийгээр Япон Монголын хамтарсан Чингис хаан кинонд тоглох нь  бүтэлгүйтсэн ч гэлээ энэ Чингис хааны дүр нь түүнд асар их эрч хүч, алдар нэр, урам авчирсан гэдэг. Тиймдээ ч 2007 онд тайзны урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза”-гаас хамгийн дээд шагналыг нь энэ л дүрээрээ авсан. Мөн “Бодь цамхаг” компаний ивээн тэтгэдэг, Лувсанвандан сангийнхан урлаг уран сайхны салбарт хийсэн даацтай бүтээлд өгдөг шагналаа 2008 онд түүнд өгсөн аж. Энэ шагналын цом нь 10 сая төгрөг дагуулсан байжээ.
bmwarez Sosorbaram
10. Түүнийг МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг бүгд мэднэ. Анхны их хурлынх нь илтгэлийг ч тэр тавьсан. Ер нь Ардчилсан холбооны хурал болгоны төгсгөлийн үгийг заавал хэлдэг байсныг санаж байгаа байх аа. Элбэгдорж цуглаанаа эхлэнэ,  хаана. Хаахын өмнө харин Д.Сосорбарам үг хэлдэг байлаа.

11. Түүний ард байсан, арын албыг нь даадаг хань Б.Нинжбадгар нь Монголчуудын хувьд хэдийнээ эчнээ танил болсон. Драмын жүжигчин мэргэжилтэй Б.Нинжбадгартайгаа 22 насандаа учирч голомтоо бадраасан гэдэг. Айл айлын өрөө хөлсөлж, чемодантай хувцаснаас өөр хөрөнгөгүй нийлсэн ч тэд хайр сэтгэлийнхээ хүчээр өнөөдрийн амьдралд хүрсэн. Үнэхээр ч гавьяатын өдий зэрэгтэй яваа нь эхнэрийнх нь хүч гэдэг.

12. Ааштай амтай гэгддэг Б.Нинжбадгар гуай ханийнхаа төлөө харанхуй шөнөөр ч хоол бариад гүйж очдог хүн аж. Халамж хайрандаа бөмбөрүүлдэг гэргийгээ тэрээр “хонгор оо” гэж өхөөрддөг гэнэ шүү. Ханилаад 25 жилийн дараа мөнгөн хуримаа хүүгийнхээ хуримтай давхцуулан хийсэн хосууд эгээ л нэг хүн шиг болсон гэдэг нь арга ч үгүй биз. Одоо бол гуч гаруй жил болчихож. Сонирхуулахад Д.Сосорбарам гуай сүүлийн үед ханиа “миний хүү” гэх болжээ.

111111-300x21813. Тэднийг найз нөхөд нь ёстой л халуухан хоёр гэнэ. Д.Сосорбарам нэг үе архи ууж бусадтай зөрөлдөх үе байсан. Нэг үе өөрөөс нь илүү авьяастан байхгүй юм шиг санаж ихэрхэж явах үед нь буруу замаар будаа тээлгэчихэлгүй тогтоосон хүн нь Б.Нинжбадгар гэдэг. Гавъяат жүжигчин маань “Б.Нинжбадгар гэдэг хүүхэн бол Д.Сосорбарам гэдэг солиотой ч юм шиг, эрүүл ч юм шиг хүнтэй ханилж нанчдаа эдэлж яваа хүн л дээ” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

14. Тэд хоёр сайхан үртэй. Хөгжим тоглодог, дуулдаг бүжиглэдэг гээд тэд нь ч бас урлагийн авьяастай. Том хүү нь гурван хүүхэдтэй болж, эцэг эхээ хошуу дэвсэх ач нартай болгосон. Чанга хатуу ааштай гэгддэг тэд  ёстой л хэлгүй, хөлгүй болдог гэнэ. Хэний ч үгэнд ордоггүй дийлддэггүй нөхөр ашгүй нам дарагдах юмтай боллоо гэж гавьяатын найзууд сүүлийн үед хошигнодог болоод байгаа гэсэн.
313aedba5d7d2495big
15. “Товгор гэж нэртэй уулын орой дээр шахам эхийн хэвлийгээс уначихаад, амьдралдаа намгар явбал утгагүй шүү, нөхөр Сосорбарам гуай” гэж тэрээр нэгэнтээ өөртөө хэлж, сайн сайхан өнгөтэй өөдтэй явах ташуур өгдөг байсан. Одоо ч гэсэн.  Товгор бууцын арын шил дор Хөх бүрдийн нуур гэж бий. Хэзээ ч доошоогоо газар луу ширгэж хатаагүй бас ердөө ч тасардаггүй. Зэгсийг нь хадах зэргээр амьтан хүн хайр гамгүй хандаад байхад ч байж л байдаг гэж нутгийн олон хуучилна. Хүн бүхэн мэндэлсэн цэгтээ эргэж очиж байваас, мэндэлсэн цэгээсээ мэдрэмж авч, тэрийгээ олж харж чадаж байваас эх орон эцэс төгсгөлгүй, өнө мөнхөд байх зүйлээ гэдэг. Тиймдээ ч гавьяат маань тэр л цэгтээ очиж эрч хүчээ сэлбэн нутгийн салхиар цээж дүүрэн амьсгалах хамгийн дуртай.

16. Жүжигчин Д.Сосорбарам эхнэрийнхээ нэр дээр "Ард" кинотеатрыг худалдаж авсан бөгөөд "Анод" банкинд гурван тэрбум төгрөгөөр зарсан гэдэг.

17. Тэрээр өмнө нь Догшин хутагтын сахиус кинонд Монголын сайхан бүсгүйтэй нүцгэн зураг авахуулж байсан.

bzbc_siiossoi    18. МУГЖ Д.Сосорбарамыг анд найз нар нь “Манай хүн их уншдаг. Их бясалгадаг. Оюуны их бядтай. Тэр хэрээрээ аархаж омгорхож амьдардаг” хэмээн үнэлдэг юм билээ. UBS TV-ийн саяхан зохион байгуулагдсан “To be or not to be” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа хатуугаас хатуу шүүгч нарын нэг байсан гэдгийг монгол түмэн харсан. Ер нь ч энэ хүний тухай манайхан сайн мэднэ. Ам чангатай Со гавьяат тэр үед дуучин ВХ-ийг жигтэйхэн их тоож, магтсан гэдэг шүү.
asdladkalda
19. УГЖ Б.Батзаяа, Д.Сосорбарам, УГЗ Ч.Найдандорж. Энэ гурван эрхмийг танихгүй хүн Монголд байхгүй. Найдаа найруулагч нэг байрны "ах" Батзаяаг дагаж 4-р ангидаа урлагт анх хөл тавьсан аж. Тэгвэл Найдаа найруулагч оюутны байранд төрийн шагналт Д.Сосорбарамтай дөрвөн жил нэг өрөөнд амьдарсан юм билээ. Ингээд тэр гурав үй зайгүй андууд гэсэн шүү.

20.  Багын яриа хөөрөө элбэгтэй шооч тэрээр "амнаасаа" болж алган боовны амт хүртэх нь олонтаа. Захирлынхаа өрөөнд хоёр цаг толгой дээрээ сандал өргөж зогсон “хүмүүжсэн”-ээр хаширсан гэдэг. Монголын урлагийн түүчээ болсон цөс ихт гурван эрийн хувь заяаны учигийн нэгээхэн хэсэг энэ буюу.

2010-11-29medee_big21. Тэрбээр  2010 оны Төрийн шагналын эзнээр тодорч байсан юм. Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь “Үлэмжийн чанар” концерт бүтээж, олон жилийн тууштай хөдөлмөр, зүтгэлээрээ оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж гавьяат жүжигчинд маань Төрийн шагнал хүртээсэн.  Харин түүнтэй хамт  “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” бүтээл, мөн “Ерээд оны Тунгалаг Тамир”, “Төрийн чих”, “Хаврын 17 зочин” зэрэг зохиол нь уншигчдын талархлыг хүлээж, орчин үеийн нийтлэлийн төрлийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөв шүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Цэнддоо шаг налыг хүртсэн нь  хоёр эрхэмийн хувьд дурсамжтай, бэлгэшилээлтэй зүйл болсон байх.

22. Шагналаа аваад хэлсэн үг:
  Үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч явсны минь төлөө шагналаа гэж ойлгож байна. Улс болоод хэн нэгний хэлснээр бус, өөрс дийн сэтгэлийн дуудлагаар уран бүтээлээ туурвисны төлөө өгч байгаа шагнал гэж Ерөнхийлөгч хэлнэ лээ. Эрх чөлөөнд, оюун санаанд өөрчлөлт хийсний төлөө оноосон шагнал гэж талархаж хүлээн авлаа” гэв.

23. МУГЖ Догмидын Сосорбарам улс төр, урлаг хоёрыг ухааныхаа хүчээр зохицуулж яваа гайхамшигтай хүн хэмээн нөхөд нь үнэлдэг. Одоо тэрбээр МУ-ын Ерөнхийлөгчийн урлаг, соёлын зөвлөхийн албыг хашиж байгаа бөгөөд япончуудтай нийлж “Ард” кино театрын буурин дээр сонгодог театр барих мөрөөдөлдөө автан сонгуулийн дараахнаас ажилдаа ороод байгаа гэсэн.

24. Түүний байгаа байдал, уран бүтээлчийн дүр, биеэ авч явж байгаа зэргээс нь болоод хүүхэд байхаас нь эхлэж янз бүрийн хоч нэр хайрлаж явсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг “Сагсуу хар” хэмээн нэрлэх болжээ. Угаасаа сайн, муу үгийг дуулаад сурчихсан эрхэм Гавъяат маань энэ хочоо миний 13 дахь нэр хэмээн тун бахархалтайгаар найз нөхөддөө ярьж инээж явна.
so
 “Өнө Мөнх” орон, “Цагийн аяс” -“Увертюра” хамтлагийг Д.Сосорбарам эх барьж авсан
so-and-bold
Монгол ёсолгоо
/24tsag.mn/

image

Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан ”Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь - ”Үлэмжийн чанар” концерт зэргийг бүтээж, олон жилийн тууштай хөдөлмөр, зүтгэлээрээ оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд улсдаа багагүй хувь нэмэр оруулсан хүн бол Д.Сосорбарам. Тэгвэд энэ удаагийнхаа 24 баримтаараа МУГЖ Д.Сосорбарамын тухай дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (66)

  • зочин (202.70.46.211)
    Үнэхээр авьяастай нэгэн шүү
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • дууганаа (103.242.47.202)
    данзанравжаагийн дүр үнэн гоё дүр үнэхээр бахархамаар үнэхээр сайхан тоглосон сэтгэлд хүрсэн сайхан дүр хэлэх үг олдохгүй юм аа
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • зочин (150.129.142.6)
    Эр хүн нэг иймэрхүү аархуу байх зүгээр ш дээ,Монгол эрчүүд бүгд ийм байдаг бол сайханаа даанч дотогшоо бодсоноо ч ил гаргадаггүй муу санаатай
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.184.18)
    mulguu uher, savsag salbadai uur yu ch bish
    2014 оны 10 сарын 21 | Хариулах
  • Монголмаа (203.91.118.156)
    3-р эмнэлгийн сувилагч хүүхэнтэй явдаг байсан даа олон жили йн өмнө
    2014 оны 10 сарын 16 | Хариулах
  • Agii (103.26.193.2)
    Shunal n unen aguu,bas deer n hudalch gej jigteihen,Urd n hen bsn yamar bsn yaj garch irsenee TAG MARTSAN HUN dee
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Ажаа (122.254.127.34)
    Дараа жилээс наадам найруулаад хэрэггүй биз дээ. Бусдад боломж олгосон нь зүгээр биз
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • Уншигч (122.254.127.34)
    Сайхан авьяастай хүн шүү улам их амжилт хүсье
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.5.157)
    дээл өмсөөд үсээ задалчихаараа яг хэрүүлч авгай шиг царайтай
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.5.157)
    Харц нэг л бишээ
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.5.157)
    Хару энэ тэр нь нэг л бишээ тархиндаа сумтай болжээ
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • хавар (103.26.193.2)
    уйлах гэж байгаа юм шиг шүлэг уншдагаа болимоор тээ. Ингэж уншуулах гэж бичээгүй байх аа . Шүлгийг сонсдог биш чимээгүй уншдаг эд байхгүй юу
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    yynii hajuud hamar demidee.booeo. aaiyaa. geed olon sain jujigchid tsol avahgyi ongirch hashgirch olon hun uhuulj gemteej7sariin1nd yrialsan gaig tyr ynelsen
    2013 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (103.26.194.42)
    unen gej bichsen nohor unen helsen bna sagsuu alia salbadai.
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • so (103.23.51.4)
    hol ochij ***** mataruud mini bi so bna
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.28.96.78)
    danzanravjaag sosoburam shig sagsuu oivorgon teneg shunaliin tulam shulga hun baisiin bolvuu gej tusuulj baigaa shdee
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.28.96.78)
    erguu balaio medegdehgui shulga so *****
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.54.249)
    ард кино театрыг луйвардаж идсэн нь үнэн. 7 сарын 1-ний үймээнийг элбэгээтэйгээ нийлж өдөөн турхирсан нь үнэн.
    2013 оны 05 сарын 05 | Хариулах
  • нараа (203.91.118.234)
    ард кино театрыг хувьчлал нэртэй булхайг АТГ шалгах хэрэгтэй,С.Зоригийн хэргээс айхдаа улсын өмчийг заримд нь бэлэглэсэн байгаа,үүнийг шалгуул,энэ нөхөр шударга бол үүнд хууртахгүй шүү дээ тэгэхээр эрх мэдэл мөнгө байвал ямарч хэрэг ойлгомжтой байгаа биз дээ
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • Bogi (203.39.152.2)
    So-giin nus nulimas ni jaahan ihdeed baidga bolhoos... neg ahiin helsneees ishlev
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • gambaa (202.21.113.140)
    ene balair amitan baga shig vzegdeesee ***** nohoi mini
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ***** (202.21.113.140)
    jinhen mulguu muu sanaanii vvr de
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • (124.158.110.73)
    төрсөн 2 хүүхдээс нь гадна тэлсэн хэд байдгийг со өөрөө мэддэг болов уу? хаха. нинжбадгар нь мөнхжаргалыг таньдаг болов уу? со танилцуулаач. нинжбадгар мэдэх эрхтэй шдэ.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • za daa (202.21.106.131)
    uran zohioldoo l 50-n onts bj medne!!!
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • Ganbat (82.127.123.203)
    Sosorbaram ene niitleliin shuumjiig sonsood argaa barahdaa ooriigoo hamgaisan koment humuusiin umnuus bicheed bn.iim muu zalitai hun dahin uudluhgui ee.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.131.231.26)
    SHIVSHIGIIN ***** MINI CHIN TER ARD KINOTEATRIIG DUUGUI BUTSAAJ UG ALMAS TSARAILSAN LALRIIN HUJAA CHIN
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (27.123.213.52)
    Хамгийн их таалагдсан бүтээл нь ҮЛЭМЖИЙН ЧАНАР дуу шүү.үнэн сэтгэл хөдөлж.зүрхэнд хүрч байлаа.
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • amaraa (202.170.69.227)
    zaluu ulsiin amidraliig urj haniig ni alsan hun dee ene uudluhgui e odoo sain saihan n l yavna medehgui e uuruu barag medeh bailgui dee balitchin busguin amidraliig urj ter huuhnii nuhur ni 37 nasandaa munh busiig uzsen um odoo barag 10 aad jil bolj bn daa ter muu huuhen 2 banditai uldsen dee huurhii ene har umnaas l bolson geh um bn lee
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • irgen (202.21.106.47)
    5n onts ch yu yum be dee,,, urlege murlaga ni yu yum be gehees,,,harah tsarainii uhaan muutai baagii
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • (182.160.6.11)
    ард кино театрын луйвар энхбаярыг холбогдуулаад байгаа өргөө буудлаас илүү том луйвар болсон шүү дээ.
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • kkkk (113.199.116.243)
    sagsyy g har yun uuriiguu magtahin don tyssiim y 5 ontsin ezen z geh shig teneg arrhichin
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • (27.123.213.52)
    увертюра хамтлагийг үзэгч бид биширэн..дуу бүрийг нь сонсох дуртай.тэдний дуу хоолой нэг л уянгалаг.нэг л зүрхэнд хүрч.тархи сэтгэл тайвшруулдаг.та бүхэнд амжилт..эрчтэй бгаарай.эрдэнэт.сэлэнгэ дархан орон нутгаар ирж тоглолтоо хийхүү
    2012 оны 10 сарын 26 | Хариулах
  • MGL (202.131.231.26)
    Saihan hun. Mgl omogshil gej baidag bol ter omogshilig zov gargaj yvaa ih origluun hun dee
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • MGL (202.131.231.26)
    tenguud ene hunii daitai amidarch chadahgui baigaadaa ataarhaj uhlee yu. end dongsood bgaa novshnuud chaddagiin bol ene hunshig MGL tuuragtand tanigdaad garaad ireldee. ter ued humuus yu gej yarihiin uzeldee amjihgui balainuud baij.
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.131)
    ТА ГОЁ ШҮҮ
    2012 оны 10 сарын 16 | Хариулах
  • (180.235.163.10)
    жирэмсэн авгай шиг. Урлагийн хүн юм бол гэдсээ хасаачээ. Балиар юм. Булчин шөрмөсөө чангалаач. Муухай гэдэг нь Булбарай охид шиг байх гэсэн юм байхдаа зайлуул гэж. Муухай царайтай. БӨӨГИЙН Дүрд л яг таарна. Нүд мүдээ эргэлдүүлээд л.
    2012 оны 10 сарын 15 | Хариулах
  • (182.160.46.168)
    ene tenegeer uadag bilee.eeriigee
    2012 оны 10 сарын 13 | Хариулах
  • (202.170.94.90)
    “Илүү сартай зун”-ы Галбадрахын дүрийг гаргах өөр хүн олдох болов уу
    2012 оны 10 сарын 12 | Хариулах
  • (122.201.18.166)
    Yun 5 onziin ezen be too bodoj chaddagui 00 iin no goon baisan
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • 0000 (202.179.23.161)
    hun uuriiguu uneleh ni zuv l duu.gehdee hemjeendee baibal saihan
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • Sraa (202.126.89.159)
    Unen teneg alai salbadai.Sosor guia ta hen chi bish.zugeer ayaldam dagaldagch,Medleg muut uvgen
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • (202.21.106.2)
    gazaraa olohgui baadag hoshnogo
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • (180.235.163.10)
    БҮХИЙ Л БАЙДАЛ НЬ ИЛ ТОД ЭХНЭРЭЭ ХАЙРЛАЖ ХАЛАМЖИЛДАГ,МОНГОЛ ЗАЛУУСТ ХОВОР БАЙДАГ ЗАН ЧАНАРТАЙ ЗАЛУУ
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (202.55.191.35)
    medrel
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (202.9.47.130)
    нүцгэн биеийг алдаршуулая
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (182.160.44.22)
    ард кино театрыг залгисан гайхал.
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • gadaadaas (92.46.144.59)
    Эргүү тэнэг амьтан
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (202.179.11.42)
    Маргашгүй авъястай,өөртөө эзэн болсон хүн дээ.Чадаж байгаа хүн онгирч,омголон явах хэрэгтэй.Улс төрч биш. Ясны жүжигчин хүн.Улс төрд ороод хэрэггүй.Ийм ажилдаа эзэн болсон хүн олшроосой бурхан зүг.Со чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг биз дээ.Улам омгорх,тод гялалз.Сайн бүхнийг аүсэн ерөөе.Эхнэр чинь лав сайн хүн, зовлон даадаг хүн байх.Олон жил нөмөр нөөлөг болж явах болтугай.Та бүхэнд сайн сайхныг хүсье
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (202.21.106.43)
    Со-гийн жүжиглэлт надад маш их таалагддаг.
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.22.174)
    Мундаг жүжигчдийн хажууд жоохон даруу байвал таарна даа. Төмөрбаатар, Сүххуяг нарын хажууд жол жол. Элбэгээ л хөөргөж байхгүй юу.
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • үнэн (122.201.22.174)
    Со үнэн таалагдадгүй тэр бүжигдэж байгаа энэ тэр аймар онгироо. элбэгээ энэ 2 удахгүй ээ. нэг их мундаг жүжүигчин биш ш дээ. Үнэн үнэн наад шагналыг чинь авьяасанд чинь биш үзэл бодолд чинь өгсөн юм шүү хайрлаж яваарай. гэхдээ нэг их олон яриад хэрэггүйээ онигоо шүү
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • mmm (182.160.12.9)
    goe hun shuuu
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • Z (182.171.233.151)
    Aviyastai ni unen ch ardchilal gej guigeed aviyasaasaa ih zuiliig hojson hun dee. Tiimees ardchilal Elbegdorj gej guihees yahav huurhii. Anh mun ch hachin nuhur baij bilee gehdee bolj dee odoo daruuhan l baigaarai
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.23.167)
    ИХ ОРГИЛГОЛСОН ХҮН ДЭЭ. ЗҮГЭЭР МОНГОЛД ИЙМ ХҮМҮҮС БАЙХ ХЭРЭГТЭЙ
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (182.160.60.222)
    ***
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (182.160.60.222)
    хятад
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (182.160.60.222)
    ***
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (182.160.60.222)
    алтан 3 ыг арай гэж дийлдэг байсан штээ ардчилал сайхан юмаа ардчилалын сайн сайхныг СО Элбэгээ *** нар л амталж явна даа Ард кино театр СО гын халаасанд ард түмэн Элбэгээгийн халаасанд явна даа
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (202.9.47.131)
    сайхан хүн ш дээ сосорбарам
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (202.9.47.131)
    “Увертюра” хамтлагийн өнө мөнх дуу гоё шүү
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • unshigch (202.179.20.246)
    Hamraaraa duugarch gonshigonoson ene hulgaich Elbegdorjtoi niill ih oodorch baina aa. Hugjmiin zohiolch Byambabayariin zahialgaar Huduu aj ahuin salbart bas hor uchruulaad yavj baigaa shuu. Tuuniigee bolioroi. Gunshaa hulgaich aa!!!!!
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (180.149.76.3)
    enkhbayariin neg orts- ard kino chaatr= shoron.aimshigtai yumaa mongol uls.
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (182.160.14.169)
    bold gej hoshnogo boliocoi
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (202.170.65.50)
    ih teneg *** ene so
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (103.9.91.87)
    sosorbaram 10 dugaar angia tugsuhduu aimagtaa jagsahad suuleesee guravt orson gedeg yum baina lee 500 gaad huuhdees shuu Teheer yuniih ni 5 onts ve Odoo baigaa baidlgaar bol luivriin 5 onts baisan baih
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (202.126.89.180)
    sosorbaram Ard kinoteatrig Elbegeteige niilj hor nairuulj avsnig n hun buhen medne bas l neg huuramch hog sh tee ard tumni Ard teatrig butsaj ugurui SAGSUU HARAA
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын Усан Спортын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болж байна
    5 цаг 55 мин
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
    6 цаг 26 мин
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
    6 цаг 38 мин
  • Б.Одгэрэл ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
    6 цаг 49 мин
  • Яармагийн бохир усны хоёрдугаар өргөх насосыг цэвэрлэлээ
    7 цаг 7 мин
  • Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
    7 цаг 16 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид нийт 8 медаль хүртээд байна
    7 цаг 45 мин
  • Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
    7 цаг 54 мин
  • The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ
    10 цаг 14 мин
  • Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
    10 цаг 38 мин
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    Өчигдөр 17 цаг 34 мин
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
    Өчигдөр 17 цаг 23 мин
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
    Өчигдөр 17 цаг 07 мин
  • Энэ сарын 29-нд "цэргийн тангараг" өргөх ёслол болно
    Өчигдөр 16 цаг 55 мин
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажлын байр бий болгон томилжээ
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
    Өчигдөр 16 цаг 32 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
  • Нийт нутгийн 23 хувь нь цастай байна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК