Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардаж иргэд яамны жагслаа.
Иргэдийн зүгээс сайдад хандаж "Төр хүүхдийнхээ эмчилгээнд өгөх мөнгө байхгүй гэдэг байж, хаанаас сам, шүүр авах мөнгө гараад ирэв. Үндсэн хуульдаа хүнийг ялгаварлан гадуурхалт байхгүй гэсэн хэр нь амаараа ялгаварлан гадуурхаад байна.
Д.Сарангэрэл сайдаа та сам, шүүр ярьж байхаар хийх ажил байхгүй бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхаа ажлыг хийлгээч ээ. Хүүхдүүдээ яагаад ялгаварлан гадуурхаад байгаа юм бэ?
Залуус үүнийг нухацтай авч үзэх ёстой. Сэтгүүлчийг хэл амаар доромжилсон захирлыг халж чадсан. Одоо өөртөө дуу зохиосон сайдыг илж таалаад байх юм байхгүй" гэв.
М.Сүхэхэй