Манай улсад эмэгтэй 55, эрэгтэй хүн 60 наснаас эхэлж гавьяаны амралтаа авах эрх үүсдэг. Тэгвэл өнгөрсөн 2020 онд нийт хүн амын 9.8 хувийг тэтгэврийн насны хүн ам эзэлж байсан бол 2021 онд 10.1 хувь болжээ.Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байна.
Монголчуудын насны үечлэлээр 65-75 настай хүнийг "ахмад ", 75-85 настныг "өндөр настан", 85-95 настныг "өтөл нас", 95-120 настныг "өвөг" хэмээн нэрлэж иржээ.
Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна.
Мөн “Ахмадын баяр”-аар буюу 10-р сарын 1-нд хорвоод мэндэлсэн 1184 ахмад настан байна.