Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа хороодын Засаг дарга нартай шуурхай хурал хийж, цаг үеийн асуудлаар холбогдох үүрэг, даалгаврыг өгөв.
Үүнд,хороодод улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын чанар, гүйцэтгэлд тогтмол хяналт тавих, дүүргийн 1-11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хог хаягдлыг шөнийн цагаар тээвэрлэлт хийж байгаатай холбоотойгоор хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээнд хэсгийн ахлагч, эко байцаагч, иргэдийн бүлгийг татан оролцуулах, олон нийтийн газар болон гудамж, талбайд бусдын амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ гэнэтийн болзошгүй осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээллийг хүргэх, дүүргийн гэрэлтүүлгийн асалт, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, арчлалтын хамгаалалт хариуцсан байгууллагад тухай бүр нь мэдэгдэн засвар үйлчилгээг хийлгэх, иргэдийн санал хүсэлтэнд тухай бүр нь хариу өгч ажиллахыг тус тус үүрэг болголоо.