ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт болон шинээр бүртгэгдсэн коронавирусийн талаар мэдээлж байна. Энэ үеэр дархлаажуулалтын талаар ХӨСҮТцийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өглөө.
Тэрбээр “2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулах үйл ажиллагаа энэ оны аравдугаар сараас эхлэн зохион байгуулагдаж байна. Улирлын томуунд хамгийн өртөмхий, өвдсөн үед хүндрэх эрсдэлтэй хүмүүс буюу зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинжуулдаг. Энэ жил Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн вакцин ашиглаж байна.
21 аймаг есөн дүүрэгт дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргэгдсэн байгаа. Одоогоор 500 мянган тун вакцинаас 190 мянган хүнд хийсэн байна. Үүнийг хувилаад үзвэл зорилтот бүлгийн 36 хувийг дархлаажуулсан байна.
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст оршиж байгаа улс орнуудад дөрөвдүгээр сараас томуугийн улирал эхэлдэг. Харин хойд хагаст оршдог улс орнуудад аравдугаар сараас томуу, томуу төст өвчний улирал эхэлдэг. Иймд аравдугаар сараас дархлаажуулалт хийгддэг. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна" гэв.
Д.Батчулуун