2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.
Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 38,885 азтан тодорлоо.
Тохирлын дүн:
3 орон таарсан 35,121 азтан 30,000-60,000 төгрөг
4 орон таарсан 3,417 азтан 40,000-100,000 төгрөг
5 орон таарсан 305 азтан 60,000-500,000 төгрөг
6 орон таарсан 38 азтан 100,000-5 сая төгрөг
7 орон таарсан 3 азтан 500,000-10 сая
8 орон таарсан 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар: 48753050
Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 32,265 азтан тодорлоо. Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.