УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Сарын өмнөх хэвлэлийн хурал дээр хууль, шүүх ялгаварлалгүйгээр шийд гаргах ёстой. Өнөөдөр Ардын намын том толгой феодалууд дээд шүүхтэй хуйвалдаж, Ардчилсан намын даргаар С.Баярцогтыг тавихын төлөө хийж буй үйл ажиллагаа хэмээн хэлж байсан.
Монголчууд үүнийг хараад, хүчирхийлүүлээд явдаг улс биш. Өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүмүүсийн өмнөөс өмгөөлж, хамгаалж, дугараарай хэмээн УИХ-ын гишүүнийг сонгодог.
Оюутолгой дээр Монголын ард түмэн луйвардуулчихсан. Үр шимийг нь өнөөдөр ч хүртэхгүй байгаа. 23 тэрбум долларын өрийг тэглэсэн шийдвэрийг цуцлах гэж аюултай үйлдэл гарч байна хэмээн бодож байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Үндсэн хуулийн цэц Монголын төлөө шийдвэр гаргана хэмээн итгэж байна. Цэцийн дээр Монголын ард түмэн бий. Цэц Монголын ард түмэнд үйлчлэх ёстой. Ингэ үйлчлэхдээ зөвхөн 76 хүнийг шийтгэнэ гэж бий" гэв.
Д.Батчулуун