Хотын нийтийн тээвэрт туршилтаар гаргах Узбекистан улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар парк шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бидний гол зорилго бол нийтийн тээвэр. Зун 700 автобус шинээр оруулж ирнэ. Тэдгээр автобуснууд бол одоогийн явж буй автобуснуудаас чанар илүү түвшинд орж ирнэ. Есдүгээр сараас өмнө парк шинэчлэлийг хийж дуусгана.
Автобус нэмэгдэхээр нэгдүгээр эгнээ яах билээ гээд нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явуулж гурван долоо хоног харлаа. Олон иргэд машинаа орхисон. Тиймээс бидэнд боломж байна хэмээн харж байгаа.
Бид судалгаа хийж үзсэн. Нэгдүгээр эгнээг зөрчсөн гээд торгосон. Гэсэн ч 50 гаруй хувь нь торгуулиа төлөөгүй. Торгууль төлдөг механизм манай улсад байхгүй байна. Зам тээврийн ухаалаг систес нэвтрүүлж буй. Үүнийг шүүмжлэх хүмүүс байна. Бид малаа ч бүртгэдэг, хүнээ ч бүртгэдэг" гэв.
Д.Батчулуун