Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ААН, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн жижиг зээлийг олгож эхэллээ. Үүний хүрээнд,
- Бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН-д 50 сая хүртэл төгрөг
- Нөхөрлөл хоршоо байгуулах болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг
- Иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчинд 10 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.
Зээл олгосноор ажлын байр хадгалагдаж, шинээр бий болно гэж үзэж байна. Зээлийг 36 сарын хугацаанд жилийн 8.5-8.8 хувийн хүүтэйгээр Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк олгоно. Зээлийн дуусах хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 26-н байна.
Бүрдүүлэх материал, тавигдах шаардлага
- Зээл хүссэн өргөдөл
- Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй тодорхойлолт
- Сүүлийн 3-6 сар тасралтгүй бизнес эрхэлсэн байх
- Барьцаа хөрөнгө
- Ажлын байр нэмэгдүүлэх төсөл