Улаанбаатар хотын хэмжээнд 2-5 настай 127026 хүүхдийг буюу хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулав. Ингэхдээ төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дэргэд салбар байгуулж, ачаалалтай бүсийн хувийн цэцэрлэгт хувьсах болон хоолны зардлыг нэмэгдүүлэн олгосон юм. Мөн байгууллагын, түрээсийн, цомцог зэргээр цэцэрлэгийн олон хэлбэрийг бий болголоо.
Барилгын ажил нь удаашралтай байсан бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, цэцэрлэгийн зориулалтаар барилга худалдан авсан юм. Шаардлагатай зөөлөн болон хатуу эдлэлийн хангалтыг НЗДТГ-тай хамтран хийсэн бол багш бэлтгэдэг сургуулиудтай хамтран багш нарын түргэвчилсэн сургалтыг зохион байгуулж, ажлын байраар хангав.
Үндсэн болон туслах багш бэлтгэх, ахмад багш нартай хамтран ажиллах, төгсөх ангийн оюутнуудыг дадлагажуулах зэргээс 1987 багшийг бэлтгэсэн байна. Мөн E Mongolia академитай хамтран хамран сургах тойргийн дагуу цахим бүртгэлийг амжилттай зохион байгуулаад байна хэмээн Боловсрол шинжлэх ухааны яам мэдээллээ.