Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор "Нохойтой эргүүл" буюу эрэлч ноходтой үүрэг гүйцэтгэж байна.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас жил бүрийн 4-10 дугаар сард “Нохойтой эргүүл” хийдэг.
Албаны эрэлч нохойтой алба хаагчид зах, худалдааны төв, олон нийтийн хөдөлгөөн ихтэй газар, гэр хороолол орчимд үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой аж.
Сэтгэгдэл (1)