Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 03-ны 16:10 цагт Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "TEDY" төвд "Хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна" гэх дуудлага мэдээлэл, иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 40 настай, эрэгтэй "А" нь гар утас үзэж байгаад татаж, ухаан алдан унасан байна. Худалдагч зүрхэн тус газарт нь тасралтгүй иллэг хийсэн ч түргэний эмч ирэхэд нас барсан байжээ.
Шалгалтын ажлыг явуулахад амь хохирогч нь 2020 онд цус харваж группт гарсан, байнгын даралт өндөртэй байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.