Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд авчрахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Түүний нэр интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад багтсан юм.
Тухайлбал, гуравдугаар сарын 7-нд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.
Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна" хэмээж байв.