Монгол Улсын даян мэргэн, спортын мастер Тарвийн Төмөрсүх хүнд өвчний улмаас таалал төгслөө. Т.Төмөрсүх нь 1952 оны хоёрдугаар сарын 11-ий өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод Тарвийн ууган охин мэндэлсэн юм. Тэрээр үндэсний сур харвааг хөгжүүлэх үйлсэд өөрийн амьдралын 30 гаруй жилийг зарцуулж, олон шавь бэлтгэсэн билээ. Т.Төмөрсүх нь 1983 оны Улсын баяр наадамд 30 сумнаас 27 онож даян мэргэн цол хүртэж байлаа.