Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
"2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны 20 цагаас 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ"
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -19-24 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.