УДЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын Буриад улсад болсон Монгол туургатны театрын “Алтан сэрэгэ” наадамд оролцоод иржээ. Тус наадамд манай уран бүтээлчид Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ сойж, “Тамгагүй төр” жүжгээр Гран при хүртжээ. УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй уулзлаа.
-“Тамгагүй төр” яагаад түрүүлсэн гэж бодож байна?
-Манай жүжгийн үг маш гоё. Үйл хөдлөлөөр биш сонсож ойлгох жүжиг. Орчуулга ч нэлээд сайн байсан.
-Нийт хичнээн жүжиг тоглосон бэ?
-Долоо, найман жүжиг тоглосон байх. Бид дундуур нь очсон. Есдүгээр сарын 26-нд энэ наадам эхэлсэн шүү дээ. Харин бид 28-нд эндээс гараад тэнд 30-нд очоод тоглосон юм. Тиймээс зарим жүжгийг нь үзэж амжаагүй.
-“Алтан сэрэгэ” гэж ямар утгатай үг юм бол?
-Энэ наадам жил бүр өөр өөр нэрээр болдог. Энэ удаа “Алтан сэрэгэ” гэж нэрлэсэн юм билээ. Сэрэгэ гэдэг нь морины уяа гэсэн утгатай үг гэсэн.
-Улаан-Үдийн театрын хөгжил ямар түвшинд байна вэ?
-Маш сайн хөгжсөн. “Русский драматический театр” нэртэй шинэ театртай болсон байна билээ. Сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашигладаг юм байна.
-Бусад орны жүжгүүдээс танд хамгийн их таалагдсан нь аль байв?
-Улаан-Үдийн театрынхан жүжгээ маш өвөрмөцөөр тавьсан. Тэд тайзаа эргүүлж үзэгчдээ нөгөө талд нь суулгасан. Тэгээд хоёр хүний жүжиг тоглосон нь илүү сонирхолтой байсан шүү.