“Нийслэлийн ТҮК-иудын хог ачих машин, техник хэрэгслийн хүрэлцээ муу байна. Мөн замын түгжрэлээс болж ачсан хогоо хогийн цэгт аваачиж асгахад цаг хугацаа их шаарддаг” гэж Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Өнгөрсөн долдугаар сарын нэгнээс хойш хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй хамт авахаар болсон. Урьд нь хогны машин улиралд нэг удаа хог ачдагаас иргэд, хорооны хооронд нэлээд бухимдал үүсдэг байсан. Гэтэл одоо тогны мөнгө хамт авч байгаа хэрнээ 2-3 сар хог ачихгүй байгаа аж. Чингэлтэй дүүргийн 12 хороонд л гэхэд 4-5 сар хог ачаагүй гэнэ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Есдүгээр сараас хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ, ингэснээр хогны машин хүрэлцэхгүй гэх асуудал үүсэхгүй” гэж байсан ч энэ нь биеллээ олсонгүй.
Б.Анир