Киев хотын Печерын районы шүүх ерөнхий сайд асан Юлия Тимошенкод өчигдөр долоон жилийн хорих ял оноолоо. Шүүх түүнийг 2009 онд ОХУ-ын “Нафтогаз” компанитай байгалийн хий худалдан авах гэрээнд гарын үсэг зурахдаа эрх мэдлээ хэтрүүлж улсад 1.5 тэрбум гривен буюу 187 сая долларын хохирол учруулсан гэж буруутгасан байна. “Нафтогаз” компанийн нэхэмжилсэн дээрх хэмжээний мөнгийг Ю.Тимошенкогоос гаргуулахаар шүүх шийджээ. Мөн түүнийг гурван жилийн хугацаанд төрийн албанд удирдах албан тушаал эрхлэхийг хориглосон байна.
Өөрийгөө гэм буруугүй гэж үзсээр байгаа Ю.Тимошенко Страсбургийн шүүхэд давж заалдана гэдгээ шүүхийн танхимд мэдэгджээ. “Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Манайд шударга шүүх гэж байхаа байсан юм байна” гэж тэрбээр хэлсэн байна.