зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

EURO-2012: Шийдвэрлэх тоглолтууд

2011-10-11
0
ЖИРГЭХ

Өнөө шөнө ЕВРО-2012 тэмцээний урьдчилсан хэсгийн шатны өрсөлдөөн өндөрлөж, Польш, Украиныг зорих 5 багийн нэр тодорно. Шийдвэрлэх тоглолтуудын тухай мэдээллийг хүргэе.

ЕАШ 14 дэх тэмцээнд оролцох 14 эрхийн төлөө УЕФА-гийн гишүүн 51 орны хөлбөмбөгчид 9 хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хэсгийн шатны сүүлчийн тойргийн өмнө Герман, Голланд, Итали, Испани болон Английн багууд Польш, Украиныг зорих болзлоо хангаад байна. Үлдсэн хэсгүүдэд өнөө шөнө ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй. А хэсэгт Германы шигшээ 9 тоглож, 9 ялалт байгуулснаар бүх асуудлаа шийдсэн. Йоахим Лёв-ын баг сүүлийн тоглолтоо Бельгийн эсрэг хийх бэлтгэлдээ гараад байна. Дюссельдорфд болох тулаанд зочдод зөвхөн ялалт шаардлагатай. Учир нь, энэ тохиолдолд улаан чөтгөрүүд плей-офф-т өрсөлдөх эрх авах юм. Тэд одоогоор 15 оноотой Туркээс нэг оноогоор илүү 2-р байранд бичигдэж байгаа. Гэхдээ нөгөө талд Бундестим хэдий энэ тоглолт ач холбогдолгүй ч өөрийнхөө талбай дээр ялагдаж, хөгжөөн дэмжигчдээ гомдоохг хэрхэвч хүсэхгүй. Үүнээс гадна  Германчуудад ЕА-ын урьдчилсан шатанд ганц ч оноо алдаагүй нэгэн үнэмлэхүй амжилтыг тогтоох боломж нээлттэй байгаа тул Лёвын баг зөвхөн ялалтын төлөө тоглоно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэд үүгээрээ Туркийн талд том тус хүргэнэ. Гус Хиддинкээр удирдуулсан Туркүүд Стамбул-д Азербайджаныг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Голландын мэргэжилтэн Баку-д 1-0-оор хожигдсоноо тоглогчиддоо сануулж, хариугаа авах тухай суртал ухуулга хийж байгаа. Хэрэв гэнэтийн зүйл тохиолдохгүй бол энэ тулаанд туркүүд 3 оноо авч, хажуугаар нь Германы багийн ялалтын төлөө мөргөх болно.

Оросууд тэнцэхэд л хангалттай

В хэсгийг тэргүүлэгч Оросын шигшээ Андоррын багийг хүлээн авч сүүлийн тоглолтоо хийх гэж байна. Лужники цэнгэлдэхэд болох тулаанд манай хойд хөршүүд тэнцэхэд л Польш, Украиныг зорих болзлоо хангана. Голландын мэргэжилтэн Дик Адвокаатын баг өнгөрсөн Баасан гарагт хэсгийн гол өрсөлдөгчдийн нэг Словакийн шигшээг талбай дээр нь 1-0-ийн харьцаатай буулган авснаар 20 оноотой болоод байна. Хэсгийнхээ сүүлийг мушгиж байгаа хөлбөмбөг төдийлөн хөгжөөгүй Андоррын багийн эсрэг хагас хамгаалагч Зырянов, хамгаалагч Анюков хоёр шар хуудасны илүүдлийн улмаас тоглохгүй. Тэдэн дээр бэртэл авсан Юрий Жирков нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч Оросын шигшээ чансаагаараа Монголоос дор 203-т ордог Пиренейн орны багийг ямар ч тохиолдолд зөвхөн хожих үүрэгтэй.

Оросуудаас хоёр оноогоор Ирландын шигшээ өнөө шөнө Арменийн багтай хийх шийдвэрлэх тулаандаа бэлтгэж байна. Кавказчууд энэ удаагийн Европын аваргын урьдчилсан шатны гол нээлт болоод байгаа. Арменийн хөлбөмбөгчид сүүлийн 3 тоглолтонд дараалан ялалт байгуулснаар түүхэн амжилтаа тогтоож, тэр дундаа Өмнөд Африкт Европын төлөөлсөн Словакийн багийг нутагт нь 4-0-ээр бут ниргэсэн. Тиймээс Жованни Траппатони-г Дублинд туйлын амаргүй тулаан хүлээж байна. Италийн мэргэжилтэн энэ чухал тоглолтонд багийнхаа шилдэг мэргэн бууч Робби Кинийг орлох шаардлагатай болж болзошгүй. Лос-Анжелес Гэлакси-гийн довтлогч жижиг бэртэл авсан бөгөөд талбайд гарч чадах эсэхийг эмч нар шийдэх аж. Ереванд болсон хоёр багийн эхний тулаан ирландын ялалтаар өндөрлөсөн. Гэхдээ тэр тоглолт жилийн өмнө болсныг ногоон арлынхан мартаж болохгүй.

Шийдвэрлэх тоглолтуудын өмнө – 2

Өнөө шөнө болох бусад тоглолтоос онцолъё. С хэсгийг Италийн шигшээ тэргүүлэх нь тодорхой болсон. Харин 2-р байрын төлөөх өрсөлдөөнд Эстонийн баг оролцож байгаа нь жинхэн гэнэтийн бэлэг. Балтийн орны хөлбөмбөгчид Серб, Словенийн хүчтэй өрсөлдөгчдийг талбай дээр нь буулган авч, улмаар өнгөрсөн долоо хоногт хойд ирландад 2-1-ийн харьцаатай ялалт байгуулснаар урьдчилсан шатыг 16 оноотой дуусгаад байна. Тиймээс нэг оноогоор дутуу тэдний араас нэхэж байгаа Сербийн багт хөрш Словенийн нутагт зайлшгүй 3 оноо шаардлагатай. Тэнцсэн тохиолдолд Эстоничууд плей-офф-т тоглох болно. Учир нь, Сербүүд талбай дээр 3-1-ээр хожигдож, Таллинд ердөө 1-1-ээр тэнцсэн юм.

Д хэсгээс ЕВРО-д өрсөлдөх багийн нэр Франц, Боснийн багуудын хооронд өрнөх тулаанд шийдэгдэнэ. Стад дэ Франс-т болох хэсгийн сүүлийн тоглолтын өмнө Лоран Бланы баг 20 оноотой нэгт яваа бол Боснийн шигшээ нэг оноогоор дутуу байгаа. Европын аваргын анхны тэмцээндээ өрсөлдөж байгаа Балканчууд бүх таамгийг эвдэн, Румыний хүчтэй багийг ардаа орхин, хамгийн багаар плей-офф-т өрсөлдөх болзлоо хангасан. Тиймээс тэдэнд алдах зүйл байхгүй. Гэсэн хэдий ч Босничууд ялж чадна гэсэн итгэлтэй Парист хүрэлцэн ирээд байна. Зочдын гол хүч нь Бундеслигт нэг үе зэрэг тоглож байсан Эдин Джеко, Звездан Мисимович болон Ведад Ибишевич нарын довтолгооны бүрэлдэхүүнтэй шугам нь. Тэднийг зогсоох эсэхээс тоглолтын хувь заяа шууд шалтгаалах болно. Блан энэ чухал тоглолтонд Франк Рибери, Карим Бензема, Бакари Санья, Эрик Абидаль зэрэг түлхүүр тоглогчдоо орлох хүндхэн даалгавартай тулгараад байна.

Н хэсгийн хүрээнд хөлбөмбөгийн хорхойтнууд Дани, Португалийн тулааныг хүлээн авах болно. Тус тус 16 оноо цуглуулсан энэ хоёр баг Еворпын аваргын шигшээ шатанд өрсөлдөх эрхийн хувь заяаг хоорондоо шийднэ. Хэсгийн топ фаворит Португалийн шигшээ уламжлал ёсоор урьдчилсан шатыг туйлын муу эхлүүлж, сулхан Кипртэй талбай дээрээ 4-4-ээр тэнцэж, дараа нь Норвегид ялагдал хүлээсэн. Рональдо, Нани нар Данийг 3-1-ийн харьцаатай буулган авснаар 5 дараалсан ялалтын буухиагаа эхлүүлжээ. Тэдний энэ цуврал үргэлжлэх эсэхийг Копенгагений Паркен цэнгэлдэхэд өрнөх тулаан харуулна. Өнгөрсөн баасан гарагт болсон Исландын эсрэг 5-3-ын харьцаатай өндөрлөсөн тоглолт Португалийн багийн хамгаалалт сул байгааг харуулсан. Хэрэв талбайн эзэд стандард байдлаа ашиглаж чадвал ялах магадлал байгаа юм.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • AMICUS (202.126.91.135)
    Хөл бөмбөгийн хорхойтнууд та бүхнийг ТБД АНДУУД-ын 4н давхарт байрлах манай AMICUS GASTROPUB-д урьж байна. Та бүхэн EURO 2012 хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудын торгон агшинг найз нөхөд болон хамт олноороо хүрэлцэн ирж үзээрэй. Бид та бүхэнд Герман хөнгөн зууш болон хүйтэн шар айргаар үйлчилж байна. Мөн 19- 21 цагийн хооронд 1 шар айраг авбал 1 шар айраг үнэгүй дагалдах болно. Хамт олны захиалга урьдчилж авна. Харилцах утас: 70144020, 88112052
    2012 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
    8 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 мин
  • Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
    33 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
    41 мин
  • Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
    51 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 26 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    16 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 16 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    17 цаг 35 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    17 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    18 цаг 21 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    18 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    18 цаг 51 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    19 цаг 2 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    20 цаг 2 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    20 цаг 5 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    20 цаг 52 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 4 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    21 цаг 20 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    21 цаг 21 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК