Улаанбаатар төмөр замын гал унтраах ангийн зүүн талын Нарны замд Д.Сүрэнхорын эхнэр Д.Энх-Отгон 30 настай эрэгтэйг дайрч, амь насыг хөнөөсөн хэрэг жилийн өмнө гарсан билээ. Түүнд Эрүүгийн хуулийн 215.3, 216.2-т зааснаар эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэрэг одоо аль шатандаа явааг Тээврийн прокурорын газрын прокурор Н.Батболдоос тодрууллаа.
-Д.Энх-Отгонд холбогдох хэрэг прокурорт шилжсэн гэсэн. Хэзээ ирсэн бэ?
-Ирээгүй байна. Анхан шатны шүүхээс өгсөн даалгаврын дагуу мөрдөн байцаалтад шалгаж байгаа.
-Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаад их удаж байна. Уг нь хийсэн хэрэг нь тодорхой юм биш үү?
-Мөрдөн байцаалтад хязгаар тавих боломжгүй. Шалгах ёстой зүйлээ шалгаж байгаа байх.
-Хэрэгт нь нэмж шинжээч томилсон гэсэн. Яллах дүгнэлтэд өөрчлөлт орох болов уу?
-Хэрэг хяналтад ирээгүй байна. Тиймээс урьдчилж хэлэх боломжгүй.
Б.Чимэг