Кабардино Балкарийн Нальчик хотноо өнгөрсөн Бямба гарагт эхэлсэн ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн “Гран при” тэмцээний дөрөвдүгээр өрөг өнөөдөр болно. Манай Б.Мөнгөнтуулын өнөөдрийн өрсөлдөгч нь Хятадын шатарчин Чжао Сю бөгөөд тэрбээр энэ тэмцээнийг нэг ч хожигдолгүйгээр тэргүүлж яваа юм. Эхний хоёр өрөгтөө Оросын хоёр тамирчинтай хайнцсан Б.Мөнгөнтуул өчигдөр Катарын нэрийн өмнөөс тоглодог хятад шатарчин Жу Чэньд хожигдсон билээ. Энэ удаагийн тэмцээнд оролцож буй 12 шатарчны чансааг Оросын Надежда Козинцева 2560 оноогоор тэргүүлж байгаа бол Б.Мөнгөнтуул 2465 оноогоор 11-т бичигджээ. Тэмцээн тойргийн системээр явагдаж 11 өргийн дараа ирэх 21-ний өдөр дүнгээ гаргана.