Улсын дээд шүүхээс өнөөдөр 11 цагт Нийслэлийн шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгасан эрүүгийн хэргүүдийг танилцуулах гэж байна. Олны анхаарал татаж байсан эдгээр хэргүүдээс хамгийн сүүлийнх нь “Пураам”, “Сентерра гоулд” компаниудын хэрэг юм. Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Пураам”, “Сентерра гоулд” компаниудыг экологи, эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр УМБГ-ын байгаль орчны эсрэг тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Харин прокурорын газраас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Учир нь уг компаниудыг байгаль орчин, эдийн засагт учруулсан хохирол нь тодорхойгүй гэж үзсэн байна. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс “Сентерра гоулд” компани 11 тэрбум, “Пураам” компани нэг тэрбум төгрөгний хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан ч нотлох баримт гэж үзээгүй юм.
Б.Чимэг