Засгийн газар газрын тосны үйлдвэр барих асуудлыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Ерөнхий сайд Сү.Батболд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр “Газрын тосны үйлдвэр байгуулж, төрөөс бүтээгдэхүүн борлуулалтын нөхцлийг баталгаажуулан, хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэлбэрээр шийдэх зорилт тавьсан” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх юм байна.
   Өнөөдрийн байдлаар манайд гадаадын хөрөнгө оруулалттай долоон компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа юм. Монгол улс 200 гаруй сая тонн газрын тосны геологийн баталгаат нөөцтэй. Үүний 180 орчим сая тонныг нь Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани Тамсагийн сав газрын Тосон-Уул XIX талбайгаас илрүүлсэн. Үлдсэнийг нь Зүүнбаянгийн сав газраас “Доншен газрын тос Монгол” компани илрүүлж нөөцийг нь батлуулаад байна. Дотоодоо газрын тосны үйлдвэр байгуулах нь шатахууны хувьд ОХУ-аас хараат бус байж, эдийн засгаа тогтвортой байлгах бас нэг хөшүүрэг болох юм.
Б.Баярмаа