Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн улирлын эхний хоёр долоо хоногийн 100 тоглолтыг цуцаллаа. Өнгөрөгч даваа гарагт сагсан бөмбөгийн холбоо болон тоглогчдын төлөөлөл дахин уулзсан боловч үр дүнд хүрсэнгүй. Уулзалт долоон цаг орчим үргэлжилсэн бөгөөд эздийн холбоо ашгаа 50/50%-иар хуваана гэсэн боловч урьд нь 57%-ийг авдаг байсан тоглогчид зөвшөөрсөнгүй. Харин тоглогчид 53 болгон бууруулж болно гэсэн санал тавьсан боловч эзэд хүлээж авсангүй. Дараагийн уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнээс өмнө 1998-1999 оны улиралд ажил хаялт болж байжээ. Уулзалтын өмнөхөн домогт тамирчин Шакил О’Нил ярилцлага өгөхдөө “Би урьд нь 1998 онд ажил хаялтад оролцож байсан, тэрбумтан, саятнуудын энэ явдлыг энгийн дэмжигчид ойлгохгүй, гагцхүү ажил хаялтын үеэр сагсан бөмбөгийн үзэгч, дэмжигчид л хохирдог. Ямартай ч эхний тоглолтууд хойшлогдох нь бараг тодорхой болсон” гэжээ.
Б.Хуяг