Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ялгавартай хураамжийн тогтолцоо"-г нэвтрүүлэх нь Монгол Улсын хэтийн зорилго

2023-6-28
0
ЖИРГЭХ

“Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Уг олон улсын уулзалт семинарыг Монголын хадгаламжийн даатгалын корпораци, Олон улсын хадгаламжийн даатгалын холбоо хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй. Тухайлбал, 2022 онд Монгол Улс Евро-Азийн бүсийн даргалагч улсаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг уулзалтыг энэ жил эх орондоо зохион байгуулах боломж бүрджээ. Энэ уулзалтаар “Ялгавартай хураамжийн тогтолцоо”-г нэвтрүүлэх хэтийн зорилгын хүрээнд олон улсын сайн туршлагуудыг судалж, зөвлөгөө мэдээлэл авч санал солилцож байгаа юм. Ингэснээр өөрийн оронд тохирох арга замыг тодорхойлох, оновчтой шийдэлд хүрэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой аж. 

С.Баатарсүрэн: Ялгавартай хураамжийн тогтолцоог Монголд хэрхэн хэрэгжүүлэх талаар туршлага судалж, мэдээлэл солилцож байна

Ийнхүү уг арга хэмжээний талаар “Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн дараах мэдээллийг өглөө.  

Тэрбээр “Олон Улсын хадгаламжийн даатгалын корпораци бол дэлхийн 100 гаруй оронд гишүүнчлэлтэй байгууллага юм. Эдгээр орнуудаас 40 орчим улс нь ялгавартай хураамжийн тогтолцоогоор хадгаламжаа даатгах системийн нэвтрүүлсэн. Монгол Улс энэ жил Евро-Азийн бүсийн жилийн уулзалтыг зохион байгуулж байна.  Манай улс Евро-азийн бүсийг тэргүүлж буй улс орны хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

Энэ жилийн уулзалтыг үр дүнтэй байлгах үүднээс "Ялгавартай хураамжийн тогтолцоо”-г нэвтрүүлэх нь гэдэг сэдвээр бүс нутгийнхаа улс орнуудаас зочид урьж, туршлага судлах байдлаар зохион байгуулж байна. 

Манай улсын хувьд ижил хураамжийн тогтолцоотой явдаг. Тухайлбал, бүх харилцах хадгаламж эзэмшигчдийн даатгалын хураамжийг ижил түвшинд авдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрхэн Монголд хэрэгжүүлэх вэ гэдэг талаар туршлага судалж, мэдээлэл солилцож байна. Хадгаламжийн даатгалын систем өндөр хөгжсөн орнууд болох АНУ, БНСУ, Тайванийн хадгаламжийн даатгалын төлөөллүүд хүрэлцэн ирсэн” гэв. 


Гурван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд Евро-Ази бүсийн хорооны гишүүн улс болох Казакстан, Турк, Киргиз зэрэг улсуудаас гадна Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо, Европын банкны газар, АНУ, Япон, БНСУ, Тайван зэрэг бусад бүсийн орнуудын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Иймд гадаад улс орны төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна.


Эдуард Гарнетт: Ялгавартай хураамжийн тогтолцоо бол даатгалын хураамжийг илүү шударга болгож өгдөг

Холбооны хадгаламжийн даатгалын корпорацийн Олон улсын хадгаламжийн даатгалын бодлого дэмжлэг хариуцсан дарга Эдуард Гарнеттай хэсэг хором ярилцлаа.

Тэрбээр “Юуны өмнө асуулт асуусанд баярлалаа. Монгол Улсад анх удаа ирж байна. Миний хувьд АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорациас оролцож байгаа.

АНУ-ын хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангаж,  ялгавартай хураамжийн тогтолцоог  хэрэгжүүлдэг.  Тухайлбал, хүмүүс маш олон төрлийн хадгаламжтай байдаг шүү дээ. Эдгээр хүмүүст ялгавартай хураамжийн тогтолцоо маш чухал үүрэгтэй.

Ялгавартай хураамжийн тогтолцоо бол даатгалын хураамжийг илүү шударга болгож өгдөг. Банкуудын хувьд эрсдэл дээрээ үндэслээд хураамжаа тооцдог. Ингэснээр банкууд эрсдэлээ удирдах, хөрөнгө оруулах чиглэлээр түлхүү арга хэмжээ авдаг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд миний бие илтгэл тавьж, АНУ-ын туршлагаас хуваалцаж байна” гэв.


Бауржан Тинассилов: Хадгаламжийн даатгалын систем хүн амын аюулгүй байдлыг хангадаг

Мөн уг арга хэмжээний үеэр Казакстаны холбооны даатгалын сангийн ахлах шинжээч Бауржан Тинассилов байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хадгаламжийн даатгалын систем бол маш чухал. Яагаад гэвэл хүн амын аюулгүй байдлыг хангаж өгдөг. Хүн болгон банканд өөрийн гэсэн хадгаламжтай байгаа шүү дээ. Хадгаламжийн даатгалын систем бол банканд байгаа бүх мөнгийг хамгаалж байдаг. Энэ мэдээж тодорхой хязгаартай. Хадгаламжийг хүмүүс мөнгөө эргүүлэн авахад баталгаатай зүйл хэмээн үзэж хадгаламжид итгэх итгэл нь өндөр байдаг” гэв.


Жэйхүүн Юү: Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлснээр улс орны төдийгүй, бүс нутгийн хэмжээн дэх санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой

БНСУ-ын Холбооны даатгалын корпорацын гүйцэтгэх захирал, доктор Жэйхүүн Юүтэй хэсэг хором ярилцлаа.

Тэрбээр "Сайн байна уу. Солонгосын хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирал Жэйхүүн Юү байна. Солонгосын хадгаламжийн даатгалын корпораци нь 2014 оноос эхлэн ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Анх 2009 онд Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүтэн таван жилийн турш холбогдох бэлтгэл ажлыг хангаж ажилласан байдаг. Ялгавартай хураамжийн тогтолцоо нь олон давуу талтай. Тухайлбал, хадгаламжийн даатгалд хамрагдсан санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн түвшинг харгалзан хураамжийн хэм хэмжээг тогтоож өгдөг тул санхүүгийн байгууллагууд өөрсдөө эрсдэлийн түвшингөө бууруулахад анхаарч ажиллах хөшүүрэг нь болж өгдөг давуу талтай.

Энэхүү Монголын хадгаламжийн даатгалын корпорациас зохион байгуулж буй "Ялгавартай хадгаламжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь" сэдэвт семинар нь уг хадгаламжийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж буй Евро- Ази, Ази номхон далайн бүсийн гишүүн орнуудад өндөр ач холбогдолтой семинар юм.

Эдгээр бүс нутгууд хэрэгжүүлснээр улс орны төдийгүй, бүс нутгийн хэмжээн дэх санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой" гэв. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    5 цаг 25 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    5 цаг 41 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    5 цаг 49 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    5 цаг 50 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    5 цаг 54 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    6 цаг 3 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    6 цаг 5 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    6 цаг 7 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    6 цаг 15 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 18 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    6 цаг 19 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    6 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    9 цаг 12 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    9 цаг 18 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    9 цаг 49 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    9 цаг 55 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    10 цаг 24 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    10 цаг 57 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    11 цаг 37 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    11 цаг 46 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК