Монгол Улсын Засгийн газар “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт (World Export Development Forum)”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 26-29-ний хооронд зохион байгууллаа.
Энэ үеэр "Дэлхийн залуу экопренер"-ээр "Airee" компанийн хамтран үүсгэн байгуулагч М.Оюунгэрэл шалгарч, $5000 доллараар шагнагдлаа.
"Airee" компани нь хонины ноосоор агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр үйлдвэрлэн дотооддоо төдийгүй гадаадад экспортлох зорилго тавин ажиллаж буй. Түүний манай сайтын "Залуус" буланд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.