Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нийт 1113 дэд өртөөнөөс эрчим хүчээр хангагддаг 52965 хэрэглэгчийн цахилгааныг тасалсан байна.
Үүнээс долоодугаар сарын 10-ны 10.00 цагийн байдлаар 1067 дэд өртөө, 45572 хэрэглэгчийн эрчим хүчинд холбожээ.
Хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах чиглэлээр УБЦТС ТӨХК-иас 241 ажилтан, 19 механизм, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна хэмээн мэдээллээ.