Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-аас хэрэгжүүлсэн сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ болон бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Certificate of Recognition” батламжийг олголоо.
Батламжийг тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Комлан өнөөдөр гардууллаа.