Нэг хоногт 45561 тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьжээ. Долоодугаар сарын 8-ны 06:00 цагаас 9-ний 06:00 цагийн хооронд нийслэл Улаанбаатар хотоос орсон гарсан тээврийн хэрэгслийн тоон мэдээг хүргэж байна.
Хөшигтийн хөндийгөөр: Орсон-5301, гарсан-5424
Налайхын постоор: Орох урсгалыг тоолох төхөөрөмж нь ажиллаагүй, гарсан-12396
Хоолтын постоор: Орсон-4517, гарсан-5239
Түргэний постоор: Орсон-640, гарсан-6050
Эмээлтийн постоор: Орох урсгалыг тоолох төхөөрөмж нь ажиллаагүй, гарсан-16452
Ийнхүү нэг хоногийн хугацаанд 10458 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж, 45561 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарчээ.