Үерийн улмаас гэрэл, цахилгаангүй болсон барилга Баянзүрх дүүрэгт өчигдрийн /2023.7.11/ байдлаар дөрөв байсан. Шуурхай ажлын хэсэг ажиллаж цахилгаанд холбожээ.
Үерийн гамшигтай холбоотой шуурхай ажиллагааны хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 7-ны өглөөний 08:00 цагийн байдлаар хотын төвийн таван дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байсан. Тодруулбал,
- ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;
- БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;
- СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;
- ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;
- СХД-ийн 9-р хороо Малчины гудамжууд, 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор цахилгааны хязгаарлалт хийгээд байсан юм.