Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу түр хугацаанд зорчихгүй байхыг анхаарууллаа. А0302 дугаартай Арвайхээр-Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай авто замын 7-8 дахь км-т уулын үерийн ус давж зорчих хөдөлгөөн саатаад байна.