Улсын хэмжээнд долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд зам, тээврийн ослын шинжтэй 972 дуудлага, мэдээлэл, зам, тээврийн осол 408 бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 15 иргэн амь алдаж, 70 хүн гэмтсэн болохыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Тодруулбал,
- Нийслэлд зам, тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, долоон хүүхэд зам тээврийн осолд өртсөн.
- Орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна.
Энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 513, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.