Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс хүний үйл ажиллагаатай осол 33, гал түймэр 40, биологийн гаралтай аюулт үзэгдэл 1, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 8, геологийн гаралтай аюулт үзэгдэл 4 байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 11 хүн амь насаа алдаж, 3 хүн түлэгдэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 7 нь том хүн, 4 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.