Хөвсгөл аймагт зургадугаар сарын 15-аас хойш өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын нэвтрэх цэгээр 47 мянга 016 аялагч нэвтэрсэн байна.
Аялагч иргэдэд зориулан Цаатан фестиваль, Сарлаг наадам, Алунгоо эхийн сургаалын баяр зэрэг 10 гаруй арга хэмжээг зохион байгуулж байна.
Ирж буй иргэд ихэвчлэн Хөвсгөл нуур, Дархадын хотгороор аялж байна. Тус аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж байна. Нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.