Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон өвчтөний гэрт нь хагалгаа хийж, амь насыг нь авран хамгаалжээ.
Долоодугаар сарын 18-ны өдөр Цэнхэрмандал сумын 38 настай эмэгтэй умайн гаднах жирэмслэлт, цус алдалтын дайрлагатай гэх дуудлагаар очиход эхийн биеийн байдал маш хүнд, унтаарсан, дайрлагын хүнд зэрэгтэй, хэвлийд их хэмжээний цус алдалттай, тээвэрлэх боломжгүй нөхцөлд байжээ.
Дуудлагын баг эхийн амь насыг аврахын тулд яаралтай журмаар гэрт нь мэс засал хийж, амь насыг нь авран хамгаалжээ. Алсын дуудлагын багт эмч Б.Уранчимэг, Г.Алтансувд, сувилагч Б.Мөнгөннавч, Т.Жавхлантбаяр, жолооч Л. Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажилласан байна.
Сэтгэгдэл (1)