“Харанга” хамлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амарсайхан, “Номин талст” хамтлагийн Т.Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр” цомгоо бараг бэлэн болгосон байна. Тэд цомгоо ирэх долоо хоногт хэвлэлтэд явуулахаар төлөвлөсөн бөгөөд одоо хөгжмийн найруулгаа хийж буй гэнэ. Хөгжмийн найруулгыг “New Star” студийн найруулагч С.Гантөр хийж байгаа аж. Цомогт “Монголын нууц товчоо”, “Монгол нутаг мину” зэрэг эх орон, үндэсний үзлийн сэдэвтэй 13 дуу багтжээ. Харин гурван дуучин энэ жил тоглолт хийхгүй юм байна.
Б.Анир